23 August 2011

Амьтадын ертөнц

Амьтадын ертөнц нэвтрүүлгийн ээлжит дугаар уншигчидын өмнө бэлэн боллоо. Редакци ганц хүнээс бүрддэг болохоор олон зураг янзлахаас залхуурах явдал гарах юм, зовлон ойлгоно биз. Бүх зураг дарагдсан дарааллаараа байрласан байгаа. Уйгагүй хөдөлмөр шүү бас, хэ-хэ.
07.28. Булган, Хутаг-Өндөр.
07.30. Булган, Их Булаг рашаан.08.12. Хөвсгөл, Түнэл. Фон - 69-ийн радиатор.08.12. Түнэлээс Тариаланруу явах замд. Машинд дайруулж үхсэн могой. Бид дайраагүй.
08.12. Тариалангийн нэгэн багийн төв. Энэ кадрыг дарж яваад нүдний шилээ гээсэн дэ. Бүрэнхийд вспышка асааж дарсан гээч.08.14. Хөвсгөл нуурын эрэг дээр байрладаг, бидний толгой хорогдсон жуулчны бааз. Дорго уу?08.15. Хатгал. Энэ муурын зулзагны тухай тусдаа пост удахгүй нийтлэгднэ.08.15. Эгийн гол.08.15-16. Ренчинлхүмбэ. Адуу? Үхэр?08.16. Улаан-Уул. Ард нь фон барьж дарахгүй бол фокус ердөө таарахгүй байсан тул малгай хэрэг болсон.08.17. Арбулаг. Элээ усанд удсан шинжтэй байв. Бидний дунд явсан малын эмч жийрэглэж хүзүүнээс нь барьж уснаас гаргаж орхиод цааш явцгаасан. Ер нь үхсэн байхаа, хэцүү амьсгалж байна лэ.08.18. Хануйн гол. Дэглий болон хар галуу(?).

No comments:

Post a Comment