Зээг. Хөвсгөлийн Тариалан сумаас мэнд мэлтийж, амьд арзайж мэндчилж байна. 22 цаг болж байхад орж ирсэн. Аз болоход үхэр тэрэг шиг хурдтай ч гэлээ интернэт байна. Тус суманд жаахан барцадтай байгаа. Эхэлж нүдний шилээ гээж орхисон (бүрэнхийд голионы зураг дарах гэж тонгойход л унасан байх, малгайны дээр байсан юм). Сая харанхуйд гадаа тэнэж яваад халгайнд хөлөө түлчихлээ. Залхуураад хувцсаа сольж өмдөө өмсөлгүй шорттой тэнэж явсны гай.
Маргааш өглөө Тариаланд УИХ-ын дарга Дэмбэрэл ирэх гэнэ. Намрын тариалангийн ажилтай танилцаж яваа, 9 машинаас бүрдэх цуваа байгаа сурагтай. Бид ч яахав, өглөө энд төдийлөн саатахгүйгээр Эрдэнэбулган сумруу гарцгаана да.
12 August 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment