08 August 2011

Эрүүл мэндийн мэдээ

Эрүүл мэндийн байдал сүүлийн үед жаахан тааруу талдаа болоод байгаа. Гэхдээ би мэдээж тийм ч амар атийгаад уначих гар биш л дэ. Эцэг эхдээ баярлалаа, эрүүл саруул өсгөж торниулсанд. Хогийн шарилж ч гэсэн хогийн шарилжнаас заяагүй харшил авдаг л юм байна, хонц хонцдоо дургуй хонуулсан айл хоёуланд нь дургуй гэдэг шиг, хэ-хэ. Одоо биедээ авч яваа зүйлс энэ:
Юу юу байна? Otrivin хамрын спрей. Dexoph чихний болон нүдний дусаалга. Энэ жил нүд нүгэлтэй загатнаад байж суух газаргүй болгож байгаа. Мөн хамар удаан битүү явахлаар чихрүү хатгачих гээд мөнхийн түгшүүр. Эролин гэдэг таблетка өглөө оройдоо уржигдараас эхэлж ууж байгаа, өмнө нь тавегил гэдэг эм ууж дуусгасан. Тэр нафазолин гэдэг саванд өөр эм байгаа юм. Адреналин 0,9-өөр шингэлээд хийсэн, запас нь тэр шприцэнд. Хамар сайн онгойлгодог юм, гэхдээ мэддэг хүнээр найруулахгүй бол адреналиныг нь их хийвэл зүрх дэлсээд ална. Мөн 2 өдөр дарааллаж дусал залгуулсан. 100 мг 0,9-д нэг бүтэн, нэг хагас ампул дексомитазон хийлгэж байгаад гүйлгэчихлээ, амар, одоо 7 хоногтоо бол бат. Тэгж байтал харшилын сезон дуусна биз.
Ээлжит фото дээр өчигдөрийн зураг байна. Хүүд дусал залгахдаа өлгүүрийг штатив шиг ашиглах гэж байна.
Харин энэ ердөө 2-3 цагийн өмнөх зураг. Өчигдөр баруун гарны сарвууны судас хагараад, 2 дахиа хатгуулсан. Өнөөдөр азаа үзэлгүй шууд зүүн шуундаа хийлгэлээ.Бас нэг эрүүл мэндтэй холбоотой мэдээ. Би 4 сар тутамд шүдний эмнэлэгт үнэнчээр очиж үзүүлдэг. Сая хагас сайнд Энэрэл эмнэлэгт цаг аваал очвоо. Нэг шүдний ломбо цуурсан байв. Өөр газар дээр үед эмчлүүлсэн шүд байна, зураг авч байж яахаа шийднэ гэв. Зураг 15 минутын дараа гарав. Мэдрэлийг нь тасалсан шүд байв. 2 вариант байна, түр өнгөц ломбодох, 2 жилийн дараа дахиад л унана, эсвэл бүх ломбыг нь аваад, суваг нээгээд, төмөр гол хийж ломбодох, тэгвэл бүрэн эмчилгээ болно. Алийг нь сонгох вэ? Мэдээж (хэдийгээр мазохист биш ч гэлээ) 2 дахийг нь дээр гэж шийдэв. Мэдрэлийг нь тасалсан шүд боловч суваг сэтгэхэд өвдсөн. 3 сувагнаас 1-ийг нь бүрэн, 2-ийг нь тал нээгээд түр эмтэй ломбо тавиад явуулсан. 5 хоноод ир гэнэ. Би нөгөөдөр Хөвсгөл рүү 9 өдрийн томилолтоор явчихлаар энэ шүд яах юм байгаа юм бүү мэд. 3 жилийн өмнө байна уу да, 5 хоноод ирээрэй гэхэд нь сар болоод очсон, яадагчгүй юм байна лэ :)

3 comments:

  1. 5 honood ireerei gehed 1 sar bolson hun bol jinhene chudaki ? mun biz dee. gehdee shudarga helsen chin magtuushtai. shudarga helsen uchir chi bas l chudaki :). emchdee bas shuud shudarga heleh baisan :)tegvel buur goyo boloh bailaa haha:)

    ReplyDelete
  2. Эмч истори хараад л шууд ойлгосон, урд нь хэн эмчлүүлэхээр сууж байгааг, хэдий хугацааны дараа ирсэн гэдгийг.

    ReplyDelete
  3. нүдэн дээрээ lipton ч юмуу өөр дүрдэг цай тавиарай, тэгвэл хосож улайх нь гайгүй болж байна лэ шүү

    ReplyDelete