23 August 2011

Сум болгонд

Сум болгонд юу байдаг вэ?
Тамгын газар, сургууль, эмнэлэг, дотуур байр, цэцэрлэг, соёлын төв г.м. цааш үргэлжилнэ. Мөн мэдээж гурил, будаа, цайны газар, мотоцикл г.м. ахуйн хэрэглээгээр жагсаалтыг баяжуулж болно.
Сүүлийн 10 жилийн ажиглалтаар баталгаатай хэлж чадах нэг зүйл бас бий. ХААН банк сум болгонд салбартай бөгөөд жинхэнэ монополь, дотоодын зах зээлээс мөнгө шимэгчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Хуучин Хадгаламж болон Монгол шуудан банкууд өрсөлдөж байсан хэдий ч өрсөлдөөнд дийлдэж салбаруудаа хаасаар ХААН банк ихэнх суманд ганцаараа үлдсэн юм.
Хадгаламж банк одоо эргээд салбаруудаа сумдад нээж эхлээд байгаа. Мөн ХААН-аас боловсон хүчнийг нь сайн татсан сурагтай. ө.х. өдгөө шударга өрсөлдөөн 2 банкны хооронд явагдаж байна. Хэн хожих вэ? Хэрэглэгч хожно. Хадгаламж банкийг энэхүү постоор жаахан дэмжсэн хэдий ч картын дизайнерыг нь өчиггүй газар амьдаар нь булах хэрэгтэй. Это кромешный 3,14zдец!
Ер нь TDB дизайны тал дээр бусад банкуудаас тасархай түрүүлчихсэн газар. Яахав, араас нь Голомт орох байх.
Постын төгсгөлд, бас нэг сум болгонд баталгаатай байдаг зүйл гэвэл - вояж цэвэр ус, хэ-хэ. Ёстой санаанд оромгүй газар хүртэл байж байдаг бузар хог байгаа юм.

No comments:

Post a Comment