Онцлох юм энд төдийлөн их биш, төв зам дагуу байрладаг олон арван сумдын адил худалдаа үйлчилгээ түлхүү хөгжсөн цэвэрхэн талдаа суурин цэг.
Бөөрөн дээр - 5 хошуу малын толгой. Хонь голд нь заларч.Засаг даргын тамгын газар.2 дахь тугтай байшин - МАНамынх. 3 дахь буву АН-ынх логикийн хувьд ойрхон байх ёстой боловч харагдаагүй. Би муу хайсан байж болох талтай.Сумын холбооны байр. Дээр үед хамгийн чухал, хүний хөл тасардаггүй газар байсан бол гар утас, интернэт дэлгэрснээр унтарсан.Гэсэн хэдий ч гоё хийцтэй, гэхэлтдэг хаяг хананд нь өлгөөтэй хэвээр. Зурагтын дэлгэц өөд нь татсан болов уу гэсэн хардлага байна.Цайны газар. Ханын пийшинд зуух хажуугаараа залгаатай ба яндангийн сувгийг хамгийн энгийн аргаар бөгөлсөн байна.Сургууль. "10 жилийн" гэсэн хэсгийг нь арилгаж "бүрэн" гэдэг үг бичиж. Шинэ хаяг хийлтэй биш, монголчилсон нь дээр.Сургуулийн гаднах хогийн сав. Том уу? Том. Энгийн үү? Энгийн. Хог суллахад хялбар уу? Хялбар, тонгойлгоод л болоо. Өөр юу шаардлагатай гэж.Төмөр торхны таг юм уу ёроолоор хийгдсэн зогсоолын тэмдэг.Худалдаа үйлчилгээний төв. Компьютертэй холбоотой бүхий л үйлчилгээ нэг дор.Дээрх төвд караоке бас бий. Караоке машин ажиллаагүй үед дэлгэцээс нь хятад бүсгүй цоо ширтнэ.Өөр ч юу байхав дэ, сумын төв шиг л төв.

No comments:
Post a Comment