26 August 2011

Зуны хаалтын үйл ажиллагаа

Зээг. Зун цаг дуусах ч дөхлөө дө. Лагерийн хаалтаа хийнэ дэ. Мөн 29-нд Гобирнатор ахын төрсөн өдөр байдаг юм. 1 дахь өдөр ямар юмны найр наадам, уулзалт болох билээ гэж үзээд өнөөдөр орой Жадамбаа бид 2 зуслан дээрээ хэдэн эргэлзээ бүхий репутацитай зочид төлөөлөгчдийг хүлээж авч байгаа. Уг нь тогооны хорхог хийж өгч болох байсан боловч цаг нь амжихгүй, чулуу нь ч алга. Шорлог дээр л буухаас да. Өглөө гэрт хонины гуя дарж хаячихаад гарч ирсэн, орой гялалзуулнаа.
Булганы Хутаг-Өндөрт 7-р сарын 28-нд дарсан кадраар яриагаа чангаруулахаас, хэ-хэ.
Бүгд амралтаа сайхан өнгөрүүлнэ биз.

No comments:

Post a Comment