Өчигдөр орой Эрдэнэтээр орсон. Шатахуун аваад, 2-р микрт орос бараа зардаг дэлгүүрээр шүргээд гарцгаасан. Аль болох эрт харих хүсэлтэй байсан болохоор саатаагүй. Хамт явсан машинуудаас түрүүлж Булганаас хөдөлсөн юм, манай ганц тэрэг.
Эрдэнэт надад анхнаасаа л таалагддаг байсан, одоо ч хэвээрээ. Яахав, баруун зүгт гэр хороолол нь хурдан тэлж байгаа, нүүдлийг яаж ч чадахгүй шүү дэ. Зохицуулж, замбараатай буулгаж амжиж байвал их юм.Интернациональ сайн хөгжсан газар. Waiting for... Даша дура г.м. бичиглэл элбэг хэвээр.
Хүүхдийн тоглоомын талбай дээр шинжлэх ухааны сэдэлтэй пуужин таарав.
2 алхамын зайд үлгэрээр сэдэвлэсэн модон зормол бас байв. Үүнийг трэш гэдэг юм, сайн тогтоогоод аваарай.
01 August 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment