UPD 2009.12.01 08:30
Мэдсэн юм шиг "дугуй засвар, дугуй засвар" гээд олон долоон юм яриад байсан юм аа. Өчигдөр орой жаал сууж байгаад ажил дээрээс 10 гээд гарсан чинь өглөөхөн хошууг нь солиулсан дугуй хийгүй, урдаас мишээл дүүрэн инээмсэглэж угтав. Өөрийн үгийн сангийн арвин хараалыг дундартал амандаа үглэнгээ запас дугуйг хийлгүй тэр чигээр нь засвар луу осолын гэрлээ асаагаад туув. Тэгсэн дугуйн ирмэгийг нь бага тосолсон болохоор обудтай хиллэж буй хэсгээр хий бас алддаг гэнэ дэ. Өглөөний өөдгүй засварчин нэг мөсөн олигтойхон зүйл хийчихгүй гурилдсан нь тодорхой. Өнөөдөр өглөө бас хий нь гарчихсан байхнуу гэж эмээж байсан чинь гайгүй ээ, хийтэй байна. Орой чухам ямар дүр төрх угтахнав.
2009.11.30 10:32
Уламжлал ёсоор ажлын 7 хоног хийморь лундаатай эхэллээ.
1. Өглөө өчигдөр солиулсан 4 дугуйны нэг нь хошуугаараа хийгээ алдчихаж. Дугуй засвар дээр сураагүй биш чөмгөө хөнгөхөн царцаалаа, 3,14z.
2. Дөнгөж сая 2GB-ийн flash чадан-пад. Kingston - хог.
01 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
хөхаха уламжлал тогтчихождээ :P
ReplyDelete