skip to main |
skip to sidebar
Соц. гэгдэх орнуудын ихэнх нь зах зээлийн эдийн засагт шилжсэн хэдий ч хуучин зангаасаа бүрэн салж чадаагүй. Наад захын жишээ - үйлчилгээний салбар. Мөнгөө төлөөд үйлчилгээ авч буй улсад хэдэрлэх, муухай ааш гаргах, бүдүүлэг хариулт өгөх нь (манайд болон хойд хөршид) хэвийн үзэгдэл. Хуучин цагт дэлгүүрийн худалдагч нар гэж айхтар хэл амтай, хяргачих гэсэн улс байсан. Үнэгүй барааг гуйж авч буй мэт сэтгэгдэл төрмөөр. Тэгсэн одоо ч гэсэн яагаад ч юм үйлчилгээнд гарсан улс үйлчлүүлэгчидэд дургүй, битүүгээр үзэн ядсан байдалтай ханддагийг тайлбарлахад бэрх л юм.
Таксинд:
- Чигээрээ явах газах яагаад эргэчихвээ? Би очих газраа тодорхой хэлсэн биз дэ.
- Бөглөрөлтэй байна новшоо! Аль чөлөөтэй замаар л орсон.
Хаагуур явах тухай асуух зүйл байхгүй. Үүнийг л би 3,14zдец гээд байгаа юм.
No comments:
Post a Comment