Гарын хоол сэдэвтэй 27 дахь санал асуулга төгсөөд удаж байна. Дүнг нэгтгэвэл:
ээж/аавын - 15(55%)
эхнэр/нөхрийн - 4(14%)
мастер тогоочийн - 5(18%)
үнэгүй олдоо л бол амттай - 3(11%)
эмээ/өвөө, хүүхэд(үүд)ийн болон эгч/ахын хийсэн хоолыг тоох хүн алга.
Мастер тогоочийн хийсэн хоол мэдээж гоё, гэхдээ л ээжийн минь хийснийг гүйцэхгүй. Сэтгэл шингэсэн зүйл арай ондоо. Үнэгүй хоолны хувьд эргэлзээ их бий. Үнэгүй бяслаг хавханд л байдаг да.
28 дахь санал асуулгын сэдэв - Хурд. Хүн хурдтай давхихад цусан дахь адреналиний хэмжээ нэмэгддэг нь хууль. Хурднаас таашаал авах нэгэн нь байдаг бол үнхэлцэг нь хагартал айдаг хүмүүс ч цөөнгүй. Машинаар давхиснаас мотоциклоор хурдлах нь илүү кайфтай гээд байгаа (өөрөө үзээгүй). Гаднах орчинтойгоо шууд контактлаж буй болохоор байктай нөхдүүд таашаал авч хурдаа нэмсээр онхолдож үхэх нь цөөнгүй.
Ингээд асуулт: Хурд гэж юуг хэлэх вэ?
а) үхэл
б) кайф
в) айдас
г) хамтлаг
д) 4 үсэг
07 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment