1. Төв музейн уулзвар дээр хөдөлгөөн зохицуулах цагдаад зориулж суурь байрлуулсан байх юм. Тэгш хэмгүй уулзвар болохоор байрлуулсан цэг нь гажиг байхаас өөр сонголтгүй. Төв музей талаас 2 эгнээгээр уулзвар нэвтэрч буй тэрэгнүүд тус суурийг 2 талаар нь тойрч гарч таарч байна. Цагдаа тэрэн дээр гарч зогссон, газар зогссон жолооч нарт адилхан нь харагдна. Бүх сууриудыг авч хаях хэрэгтэй.
2. Арслантай гүүр. Явган хүний гарц тэмдэг үзээрийн дүр төрхийг олж дэ. Хятад хэв маягтай болж эхэлж байна.
Bonus: Замын эсрэг урсгалуудыг хашлагаар тусгаарласан явдлыг би зөв үйлдэл гэж боддог. Ядаж л явган зорчигчид үхэр шиг тааралдсан газраар зам гарах гэж зүтгээд байхгүй. Сармагчин төрхөөсөө гүйцэд салаагүй зарим нь хашлага давдаг л да, яахав, цөөнх юм да. Гэвч энд замын ачааллыг харгалзан үзэж зарим цэг дээрх хашлагыг авах нь зүйтэй. Жишээ нь: Сансарын тунелиэр ДСНК-гийн уулзаваар дээш өгсөж буй машин бараг байхгүй. Цаашаа очоод зүүн 4 замруу л уруудахаас өөр сонголтгүй юм чинь. Хойд зүгт явах бүх машин ДСНК-руу эргэж, улмаар петровисийн ШТС, автобусны буудал орчим ачаалал их үед заалттай бөглөрдөг. Иймд тус газар хаалтын авах нь зөв. Тухайн гурван замын уулзвар төдийлөн бөглөрөөд байдаг ч биш.
04 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment