Энэхүү алдарт хөшөөг хэн хүнгүй мэднэ. Анх 1937 онд Парижд явагдсан Expo-1937 үзэсгэлэнд зориулж бүтээснийг нь харих мэдэх хүн манайд тийм ч олон биш болов уу.
Залуу ЗХУ-д үзүүлж харуулах зүйл бага, Сталины нэг хөшөөнөөс өөр дорвитой зүйл байгаагүй гэдэг. Тэгэхээр нь павильоныг суурь хэлбэртэй бариад дээр нь энэхүү хөшөөг сүндэрлүүлэхээр шийдэж л дэ. Тухайн үед сайнгүй харьцаатай байсан нацист Германы павильон яг эсрэг талд нь байрлаж таарч. Немцүүд павиольоноо оросуудынхаас өндөр барьчихаад сууж байхад хөшөөгөө угсараад эхэлсэн байна. Эцсийн дүнд оросуудын өндөр немцүүдийнхээс их болох гээд байсан болохоор немцүүд хэдэн давхар яаруу сандруу нэмээд, дээр нь бүргэдээ суулгасан гэдэг.
Хөшөөг зөөвөрлөхөд 65 хэсэг болгож хуваагаад 28 вагоноор Париж хүргэсэн байна.
Дэлгэрэнгүй, сонирхолтой түүхийг уншиж болно: http://yustas.livejournal.com/567576.html#cutid1
04 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment