08 December 2009

Гарчиггүй

Хааяа нэг улс орондоо болж буй үйл явдлын талаар мэдээллийн портал сайтуудаас уншидаг л да. Эдгээр цахим хуудаснууд аль нэг үзэл баримтлалыг илүү барьдаг, цаана нь улаан юм уу цэнхэр өнгийн дэвсгэр байж л байдаг. Сонин хэвлэлийн адил тархи угаах зориулалттай юм шүү дэ, ойлгож болно. Ер нь эрх баригч болон сөрөг хүчний байр суурийг харьцуулж байж өөрийн дүгнэлтэнд хүрсэн нь сохроор аль нэг сонин, телевизэд итгэснээс илүү байх.
Интернэт дахь мэдээллээс гадна хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэлүүд анхааралд өртдөг. Нэрээ нууцалж болдог орчин болохоор хэн дуртай нь юу дуртайгаа бичдэг. Үүнд буруу зүйл төдийлөн байхгүй - үг хэлэх эрх чөлөө бүрэн утгаараа энд л бий. Гэвч энэ нь бусдыг дайрч доромжилж болно гэсэн үг огтхон ч биш. Сэтгэгдлүүдийн дийлэнх нь харааж зүхсэн, нэгнийгээ чичилсэн шинж чанартай нь харамсалтай. Нэг талаас нийгэмд бухимдал их байгаагийн илрэл, нөгөө талаас хүмүүсийн оюуны доройтол. Наад захын жишээ:
http://www.news.mn/news/section=home/page=index#0.11552790339759744
Энэ мэдээний дор өөрийгөө Mgl hun гэсэн уншигч ингэж бичиж:
Davarsan turiin alvan haagch, ajilgui guilgachin nar hohi ni ee hohi ni . Aliin bolgon bidnii tatvariin munguur tsengeh gesen yum. Yadaj avdag shigee uilchilj surchihaad iim yum nehvel taarna.
Төрийн албан хаагч дунд авилгал авдаг дарга нараас гадна шударгаар түмний хүүхдийг сургадаг багш, эмчилдэг эмч сувилагч нар бас байдаг юм шүү, малан тангараа эрхэмээ гэж хэлмээр байна. Мөн төрийн албан хаагчид бусдын адил татвар төлдөг юм. Цалин нь бага байхад яаж өөрт чинь сэтгэл хангалуун үйлчилэх вэ дэ?
Бас нэг зүйл: сэтгэгдэл дунд машин зарна, шинэ жил зохион байгуулна г.м. зарлал бичээд сууж буй хромосомын гажигуудыг яалтай. Гарын угаалтуурт хөлөө угааж буй хүн тийм ч сайхан харагдахгүй байх тэ? Түүнтэй л адил.

6 comments:

  1. Chi ch gesen turiin alban haagchiig uzdeggui biz dee. Hezee bilee dee bichsen bsan.

    ReplyDelete
  2. За би ч өнгөрчээ

    ReplyDelete
  3. er ni toriin alban haagch nart durtai hun hovor l baih.. medeej oorsdoos ni l bolood ter biz dee... ovoo bosgoogui bol ... gedeg shuu dee

    ReplyDelete
  4. olon dotor sain ni ch bga saar ni ch bga, niiter ni hamruulj bolohgui bh aa

    ReplyDelete
  5. Би төрийн албан хаагчидыг цөмийг нь үзэхгүй байна гэж юу байхав. Тийм туйлширсан зүйл байж болохгүй. Цагдаа тэргүүтнүүд хүнд суртал ихтэй л гэж бичиж байсан байх.

    ReplyDelete
  6. Зааз би ч томчуудын ярианд оролцоод яахав :P

    ReplyDelete