08 December 2009

Операторуудын талаар

Үүрэн телефоны операторуудын талаар бодож явдаг зүйлээ товчхон хэлье.
1. Mobicom
Анхдагч гэдэг утгаараа хамгийн олон хэрэглэгчтэй. Хөл дээрээ бат зогссон хэдий ч царайгүй хэвээр. Дугаар харах үйлчилгээгээ хэдэн ч жил төлбөртэй байлгалаа да, хог гэж. Бүх улс оронд үнэгүй байсан зүйлийг бидэнд худалдаж л байсан нөхдүүд. Одоогийн янз бүрийн шагнал урамшуулал нь ч гэсэн дорвитой зүйл биш. Сүлжээ харгалзахгүй 55 төг. боллоо ч гэх шиг, хэнд хүртээлтэй юм. Ядаж хагас бүтэн сайнд сүлжээндээ үнэгүй ярих эрх бэлэглэж байсан бол ондоо. Авах зүйл нь - ярианы чанар нь сайн. Орон нутагт ч сайн барьдаг.
2. Skytel
Би аль 2001 онд ч билүү 2-3 сар скайтелийн нэгэн сэг утастай байж билээ, хэ хэ. Батарей нь барьдаггүй - амьдын там. Утастай ч юм шиг, утасгүй ч юм шиг - яг хэрэгтэй үед таг. Энэ ч яахав, операторт хамааралгүй зүйл. Тэрнээс хойш үйлчилгээг нь авч үзээгүй болохоор тодорхой зүйл хэлж чадахгүйн дэ.
3. Unitel
Хэдэн өдөр барьж үзсэн - ярианы чанар нь лав давгүй. Ер нь GSM системийг CDMA-с илүү юм болов уу гэсэн хувийн бодол байдаг. Хэрэглэгч нь биш тул өөр хэлэх зүйл алга.
4. G-Mobile
Мөн л саяхан хэдэн хоног барьсан. Таалагдаагүй. SIM нь түрүүвчинд явж л байна. Монгол хөрөнгө оруулагчтай ганц оператор гээд байгаа. Үнэгүй яриулаад байгаа. Гэвч... ярианы чанар нь хог юм аа... ихэнх утаснуудын загвар нь алиа юм аа. Сүлжээний тархац болон хэрэглэгчийн төлөө явуулж буй бодлогыг нь би дэмжидэг. Даанч үнэгүй чанаргүй зүйл авснаас төлбөрийг нь төлөөд чанартай үйлчилгээг сонгосон нь дээр болоод байна да.
Та нар дээрх операторуудын талаар ямар хувийн бодолтой явдаг вэ? Алийг нь ямар үндэслэлээр сонгосон бэ?

4 comments:

  1. Би одоо моби барьж байгаа. Үнэ дагаж чанар мэт санагддаг. Урьд нь скайтель барьдаг байлаа. Дажгүй шүү. Яриаг ямар ч л байсан Юнитель шиг иддэг гэж хүмүүс хэлдэггүй юм. СМС нь их богино байдаг нь их гайхалтай.
    Жи бас барьсаан. Утас нь арай л биш ээ. Сүлжээ нь байнга тасарна. Минийх ингээд байна гэсэн бүгд тэгдэг юм билээ. Бас төлбөрийг бол найгүй нэмнэ. Ичихчгүй гурав нугалаад л хэлчихнэ. Уг нь хямд гэж сонгосон юм. Тэгсэн харамч хүн хоёр дахин төлсөн дөө. Моби маань ярих юмгүй сайхан. Есөн жил барьчихсан болохоор урамшуулал ч гэж ойгүй.
    Юнитель яг үнэнийг хэлэхэд барьж огт үзээгүй. Зарим хүмүүсийн ярьсанаас бол төлбөр дээр л их асуудал үүсдэг гэдэг юм билээ. Үнэн байх. Эхнэр барьдаг байсан бас тэгээд байсан.

    ReplyDelete
  2. Анх утас авахдаа л Мобигийн дугаартай авч байлаа... Скайтел цөөхөн character-тэй байдаг нь нээрээ сонин шүү ихэвчлэн Солонгос школтой (хэв загвар :P)-тай утас байдаг болохоор нэг л таалагддаггүй юм. Юнитель бол одоо бараг хүн болгон л барьдаг болсон байнлээ. Миний хувьд хэрэглэгч нь олширч байгаа ч гэсэн нэр хүнд, үнэ цэнэ ч гэх юмуу тэр зүйл нь өндөр биш. Жи бол их амжилттай явжаагаа л гэж боддийшд ямар барьж үзсэн биш гэхдээ сүлжээ нь тасраад байдаг юм билээ

    ReplyDelete
  3. МОби шүү дээ энэ сдакууд үнээ хямд болгохгүй юм байх даа Аан тийн гэрийн утасны хажууд нэг Жи аваад тавьчихсан л байгаа манайх давгүй шүү үнэгүй чалчиж өгч байгаам суурин утаснууд руу

    ReplyDelete
  4. олон жил барьсан болоод ч тэрүү моби барьдаг

    ReplyDelete