22 December 2009

Би нэг үг хэлье

Манай улсад интернэт ашигладаг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Интернэтийн төлбөр ч жил ирэх тусам хямдарч биднийгээ баярлуулсаар. Дагаад блог хөтөлдөг, уншдаг хэрэглэгч цөөнгүй. Гэхдээ би яагаад ч юм улс төрийн албан тушаалтны мэдээлэл нь тогтмол шинчилэгдэж буй блог одоог болтол олж хараагүй. Өөрсдөө тийм блог мэдэхгүй биз?
Угтаа бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон интернэт нь маш хүчтэй зэвсэг байгаа юм. 2 том намын жишээг авч үзье. olloo, news г.м. хамгийн олон уншигчтай
том гэгдэх мэдээллийн порталуудыг уншаад би АН-ын шугамыг дагаж байна гэж дүгнэдэг. Элбэгдорж, Баабар нар цаана нь бий гэсэн яриа ч дуулдаж л байдаг. Үнэн эсэхийг нь хэн мэдлээ. Харин МАХН-д юу байна? Юу ч байхгүй. Сонгуулийн үед суртачилаад байсан MAXH.mn сайт нь одоо ажиллахгүй, ийм хаягруу тус намын улаан фанат л биш бол хандах хүн олдохчгүй. Иймдээ ч АН мэдээллийн далд дайнд МАХН-ыг далаар нь тавьж байна.

Би сайхан Серпуховский районы (Московская область) удирдагчийн (манайхаар засаг дарга) блогийг оллоо. Мань эрийг ерөнхий прокурорын албан хаагчид хуурамч эрүүгийн хэрэг үүсгэж дарамтлаад 5 сая рубль нэхэж заваарсан байгаа юм. Найз утсаар ярьсан, уулзсан бичлэгийг нь хийгээд эргүүлээд нэг нөхрийг нь яг авилга авч буй агшинд ФСБ-д бариад өгчихөж. Үлдсэн гарууд нь өс хонзон санаад есөн бусын шалгалт шүүлгээр тамгын газрыг нь болон өөрийг нь залхаан цээрлүүлж байна. Хамгийн авхууштай нь - бүх процессыг найз өөрийн блогд илэн далангуй, бүх нэр устай нь, бичлэгтэй нь нийтэлсэн байна. Зоригийг нь үнэлж байна. Хойно ийм нөхдийг буудчих нь энүүхэнд. Ийм хүний төлөө сонгогчид санал өгөх үү? Мэдээж өгнө. Чадлынхаа хэмжээнд үзэж тарж байна шүү дэ.

Манайд яахав дэ, хөдөөд малчин гэр бүл интернэтэд ороод байхгүйгээс хойш гурил будаахнаар, сүүлдээ хэдэн төгрөгөө хуурсаар ирсэн, ирээдүйд ч нэг хэсэгтээ л хуурах байх. Харин хотод байдал арай ондоо. Би жишээ нь манай дүүргийн, за дүүргийг байя гэхэд хорооны засаг дарга блог хөтлөөд, хэл ам татаад, сонин хэвлэлээр бичигдээд байгаа асуудал маргааныг өөрийн үгээр тайлбарлахыг нь уншмаар, сонсмоор байна. Comment хэлбэрээр дүүрэг, хорооны оршин суугчид тулгамдаад буй асуудлаа шууд бичих боломжтой, ямарваа нэг чирэгдэлгүй. Мөн амжилт ерөөж ч юм уу харааж зүхэж ч болно. Үүнийг л үг хэлэх эрх чөлөө гэх байх. Түүнээс биш сонин хэвлэл, радио телевиз, мэдээллийн сайтууд - тархи угаах хэрэгсэл.

2 comments:

  1. Нээрээ тийм шүү НӨХДҮҮД сайт биш юмаа гэхэд блог хөтлөөд явбал ч зүгээр л байх тэ иргэд ч гэсэн сэтгэгдэл нтр үлдээгээл...

    ReplyDelete
  2. Тэр хэд бичиж болох л юм гэхдээ алуулий ш д кк

    ReplyDelete