24 December 2009

Шинэ жилийн дуу

Шинэ жил дөхөөд ирэхлээр тус сэдвээр хэн дуртай нь юу дуртайгаа дуулж эхлэх юм да. Урд нь үзэгдэж харагдаагүй нөхдүүд "сүлд мод, цасан ширхэг, шинэ он гарлаа" г.м. хэдхэн үгтэй, ямар ч утга учиргүй, ая нь гэж согтуу баянист зохиосон юм шиг зүйл дуулж, түүнийгээ зурагт радиогоор ичихгүй цацах нь нервэнд муугаар нөлөөлсөөр. Байгууллага хамт олны шинэ жилийн арга хэмжээнд зочилж хэд гурван юм зулгаах гэж л тэр шүү дэ, 3,14z.

1 comment:

  1. yag unen, odoo ch amtai buhen l duuldag bolj dee huurhii

    ReplyDelete