Хонх хамтлагийн энэ дууг мэдэхгүй хүн байхгүй. 90 онд талбай дээр зарим нэг нөхдүүд өлсөөд хэвтэж байхтай зэргэцэн тус хамтлагийн дуунууд олонд сайн түгэж билээ. Гоё дуунууд шүү, маргаангүй.
Надад "Аршаантын 18" дууг сонсох тоолонд нэг зүйл бодогддог юм. Чинээлэг айлын охин тэр хүүг тоогоогүй нь ч оносон байх. Дөнгөж сургуульд орсон дүү нь дөчөөр ус зөөгөөд, хөгшин ээж нь нүүрс үүрч байхад мань эр охин найраад явж байдаг. Хүн чанар тааруу л нэгэн болж таараад байгаа юм. Угтаа бол ус, нүүрсээ зөөчихөөд, ээждээ хэлж байгаад гэртээ урьсан бол боорцог, ааруулаас арай дээр таваг засаатай байх байсан биз.
01 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment