UPD 2009.12.28 16:40
Бэлэг үлдээгээд явсан хүн олдлоо.
Баярласан шүү, Хоба.
2009.12.25 14:00
Өчигдөр өдрийн унднаар гарсан хойгуур танихгүй хүн ажлаар орж ирээд Ганзоригт өгөөрэй гээд ууттай бэлэг үлдээгээд явсан байх юм. Ажлынхан хаанаас явж буй юм гэж асуухад зүгээр хувиасаа өгч байгаа юмаа гэж хариулж. Уутанд хүүхдийн тоогоор бэлэг хийсэн байхыг бодоход намайг мэддэг хүн болж таараад байдаг. Ажлын газрынхнаас ганц надад өгсөн нь бас хачирхалтай.
Угтаа бол хүнээс бэлэг аваад байхаар сайн зүйл, буян үйл хийгээгүй л хүн дэ би. Шавар хааж, саад болж, шахаж шаардаж байсан тохиолдол харин цөөнгүй байх.
Ямар ч байсан бэлэг өгсөн хүнд баярлалаа гэж хэлье. Утасдах гэхээр хэнийг нь мэдэхгүй байна л да.
28 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Бэлэг авахиймсан
ReplyDeleteХэ хэ, хүүхдүүдийн чинь жинхэнэ эцэг нь байхгүй юу.
ReplyDeleteХэхэ
ReplyDelete