20 October 2009

Бяцхан заль

Би энэ блогорхуу зүйлийг хаа ч хэзээ ч сурталчилж үзээгүй, линкээ байрлуулаагүй. Цөөн хэдэн хүн тогтмол орж ирдэг, тоо толгой нь өдрөөс өдөрт бага багаар нэмэгдэж байгаа. Цаашдаа ч энэ чигээрээ л үргэлжилнэ.
Мөн би ямар нэг нам, улс төрийн бүлгэм, шашны нийгэмлэгийн гишүүн биш. Лам (шашины төлөөлөл), цагдаа (төрийн төлөөлөл) нартай тийм ч сайн харьцаатай бус. Хууль онц ноцтой зөрчиж байгаагүй, хар тамхи хэрэглэдэггүй. Хадуурах гэж байна, уучлаарай. Блогийн тухай яриагаа үргэл
жлүүлье. Блог дээр ямар нэгэн сайтын баннер тавиагүй, тавихгүй. Харин нэг бяцхан заль бол бий.
Тайлбарлая: blogspot нь google-ийн сервис.
- Өнөөдөр хамгийн өргөнөөр ашиглагдаж буй хайлтын систем юу билээ?
- Google.
Тиймээс би зарим нэг постод нэр өгөхдөө хүмүүс хайлт хийхдээ бичиж болох магадлал өндөр утга өгчихдөг. Google хайхдаа тус хэллэгтэй мэдээллийг эхэлж олоод, дараа нь хандалт, байршил зэргийг нь тооцож эрэмбэлдэг юм шиг байгаа юм. ө.х. би хандалтыг мэдээлэлд өгч буй нэрний тусламжтай нэмж байна гэсэн үг.
Хайлтын тухайд би алдаж байж болох талтай, web хайлтын системүүд хэрхэн ажилладгийг нарийн судлаагүй. Мэдээний гарчгийг "Ы№-ФУ₮4577"₮"₮:"жуэи-л"₮г?№% №%-,?",№" гэж өгвөл хэн ч хайж олохгүй нь тодорхой.
Х
айлтын утгаар дамжиж орж ирээд, халуураад тогтмол уншигч болсон тохиолдол бий. Аалзны торонд орсонтой төстэй. Ялгаатай нь - би уншигчийг идэхгүй, мөлжихгүй, тэр ч байтугай зарим тохиолдолд харьцахгүй. Оронд нь жаахан ч болов хэрэгцээтэй мэдээлэл өгнө, заримдаа юм бодуулна, хааяа инээлгэнэ. Ашигтай биш юм аа гэхэд хорлонтой зүйл лав биш.

Одоо жаахан статистик сонирхоё. Доорх зурагнаас ямар хэлц, хэллэгээр хайлт хийж блогруу хамгийн их хандаж буйг сонирхож болно.
Би сонирхоод толгой хэсгийн 3 утгыг google дээр оруулаад хайлгаад үзлээ.
1. "Ажлын байрны тодорхойлолт" - 94 хандалт, хайлтын 5%. Хайхад 7-д жагсаж байна.
2. "Жолооны тест" - 74 хандалт, 4%. Хайхад 1 дүгээрт гарч ирж байна.3. "Тэрэлж" - 31 хандалт, 2%. Хайлтын мөр - 5.Ийм маягаар цааш үргэлжилж байгаа байх. Хүн хайлт хийгээд ямар хэсгийг хардгийг тооцвол хэрэгцээтэй л газраа гарч ирээд байгаа бололтой, хэ-хэ. Энэ бол сурталчилгаа, тэр тусмаа хульхидалт биш. Нөгөө ам мэх гэдэг шиг л зүйл.

No comments:

Post a Comment