05 May 2009

Жолооны тест

Нэг нөхцөл байдлыг төсөөлье.
Буруу талдаа жолоотой (япон ч юм уу) машин хөдөлгөөнд оролцож байж. Гэнэт тормоз нь ажиллахаа байсан. Эсвэл зүгээр л тормозын дөрөө нь салаад унасан г.м. жолоочийн буруугаас бус ондоо хүчин зүйлээс үүдсэн гэмтэл гарсан гэж бодъё. Ямартаа ч тормоз гишгэсэн ч машин нь огт удааширахгүй, хойно нь тормозын улаан гэрэл асахгүй. Тормозын механизм гэмтэлтэй тохиолдолд хөдөлгөөн үргэлжлүүлэх хориотой гэж замын хөдөлгөөний дүрэмд бий. Мөн машины гэрлэн дохионууд ажиллахгүй үед гараараа дохио зангаа өгөх ёстой. Энэ бүгдийн санаад жолооч цонхоо онгойлгоод гараараа дээш доош дохиж (тормозлож байна гэсэн үг), гар карданаа аажуухан татаж эхлэв (гар кардан татагдахад тормозын гэрэл угийн асдаггүй). Энэ мөчид тус машиныг араас нь мөргөж орхино. Мөргөсөн жолооч:
- Урд жолооч гараараа дохисон гэх юм. Би зөв талдаа рультэй, нөгөө талд гар дохио өгөх нь харагдаагүй. Тормозын гэрэл нь ч асаагүй. Урд машин удааширч буйг анзаараад л шууд тормоз дарсан боловч мөргөчихлөө гэж мэдүүлсэн.
Тормозын замыг нь хэмжихэд хойно явсан жолооч цаг алдаагүй тормоз гишгэсэн нь тогтоогдоод байдаг.
Асуулт: аль жолоочийн буруу вэ?

7 comments:

  1. Chinii buruu!

    ReplyDelete
  2. ямар ч тохиолдолд арын машин урд машинаас нөхцөл байдалдаа тааруулж зай барьж явах ёстой гэж байдаг, мөн Монголд улсад зүүн талдаа жолоотой машин барих ёстой гэж байдаг, тэгэхлээр замын цагдаагийнхан ирээд арын буруу гэж байгаад 50,50 хувь хийлгэх байхдаа

    ReplyDelete
  3. "Монголд улсад зүүн талдаа жолоотой машин барих ёстой" гэсэн заалт байдагт эргэлзэж байна.

    ReplyDelete
  4. Bolgoomjtoi yav l daa! Ganzo!

    ReplyDelete
  5. Би ямар ч зам тээврийн осолд ороогүй дэ. Ийм тохиолдолд яах вэ гэсэн жишээ.

    ReplyDelete
  6. morgoson, morgulsen 2la tcagdaagaar tanil tal haij baigaad l 50/50 l hiilgeh baih da

    ReplyDelete
  7. Миний бодол:
    1. урд яваа жолооч аваараа татаагүйгээр буруудна
    2. ард яваа нь зай бариагүй гэж буруудна
    Дүгнэлт: замын цагдаа дээр том танилтай нь гэмгүй болно. Аль аль нь танилтай юм уу танилгүй бол 50:50.

    ReplyDelete