09 October 2009

Сарны мэдээ

2009.10.09
7 дугаар сарын 18-нд Флоридаас хөөрсөн Atlas V пуужин Сар луу 2 дагуул илгээсэн - Lunar Reconnaissance Orbiter (LRO буюу Сарны орбитын зонд) болон Lunar Crater Observation and Sensing Satellite (LCROSS буюу Сарны кратеруудыг ажиглах дагуул). NASA-гийн эдгээр дагуулууд Саран дээр усны нөөц бий эсхэд хариулт өгөх юм. Туйлуудын гадаргуу дор мөс оршиж болох талтай байгаа гэнэ. Хэрэв усны нөөц илэрвэл ирээдүйд хүмүүсийн Сар луу хийх экспедицууд усны асуудлаа газар дээрээ шийдэх боломж бий.© REUTERS/NASA
Ингээд, өнөөдөр УБ-ын цагаар 20:15-д Кабеус кратерийн ойролцоо газар (өмнөд туйл) 9000км/ц хурдтайгаар LCROSS дагуулын 2,3 тонн жинтэй "Центавр" блок мөргөх болно. Маш хүчтэй мөргөлднө. Улмаар 350 тонн тоос, тоосонцор Сарны гадаргаас 10 орчим километр өндөрт босох тооцоо бий.
Энэ боссон шорооруу LCROSS дагуул орж, бүтэцийн шинжилгээ авч, анализ хийнэ. 4 минутын дотор өгөгдлүүдийг эх газарлуу дамжуулаад дагуул өөрөө унана. Цаашид ганц LRO дагуул ажиллана. Тэрбээр Сарны гадаргаас 50 километрийн зайд, орбит дээр байлаж байгаа. Хэрэв усны шинж тэмдэг анализаас гарах юм бол судалгаа шинэлгээг үргэлжлүүлэхээр Сар луу өрөмдлөгө хийгч аппарат илгээх байх.
Саран дээр өнөөдөр болох үйл явдлыг дэлхийн олон арван одон орон судлалын төвүүд ажиглах гээд хүлээж байгаа. Мөн энэхүү үйл явдлыг NASA шууд дамжуулна гэнэ.
Одон орон судлалын түүхэнд бичигдэхгүйц үйл явдал. Энгийн нүдээр ажиглагдахгүй, дор хаяж 25см-ийн диаметр бүхий телескоп хэрэгтэй.

No comments:

Post a Comment