25 October 2009

Нойр ханах тухай

Нойр ханана гэж бий юу? Эсвэл хүн унтаад л байвал унтаад л байх уу?
Та нар их унтаад нойр чинь хандаг уу?

Миний хувьд өнөөдөр нойр ханана гэдгийг мэдэрлээ. Хэдэн сарын турш шөнө дөлөөр унтаад өглөө 6:00, 6:30 гэж боссоор байтал "хронический недосып" гэдэг нь болсон байж.
"Нойроо нөхье!" уриан дор энэ өдрийг өнгөрүүллээ гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр хийх зүйл багагүй байсан хэдий ч бүхнийг умартаад сайхан уран зохиол уншаад хэвтсэн. Ном уншиж хэвтэж байгаад нэг мэдэхнээ л унтчихсан байх юм. Сэрээд л жаахан юм хийж явж байгаад л буцаад л номоо аваад хажуулдна, зүйрмэглэнэ.

3 comments:

  1. Хүн амьдрах хугацааныхаа талыг унтаж өнгөрүүлдэг гэхээр харамсмаар ч юм шиг :P

    ReplyDelete
  2. Харин яг ном уншиж байгаад л гэрлээ ч унтраалгүй нам унтцан байдын хэхэ. Танд Өлзий эгчийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд" ном байхгүй биз тэр ном ерөөсөө номын дэлгүүрээдээр харагдахгүй л юмдөө

    ReplyDelete
  3. Тийм ном байхгүй :(

    ReplyDelete