17 October 2009

Вот это да!

UPD 2009.10.17 18:20
Өнөөдөр утасны дугаараа хороололын tedy орж дахиад л сэргээлгэлээ. Санаа амар, SIM-тэй үүрээ кармаалаад л явж байхаас. Утас иртэл гадаад ертөнцтэй гар утсаар л лав холбогдохгүй. 10-р сарын гар утасны төлбөр бага гарах байх аа, хэ-хэ. Холбоо тасарлаа. Пшшш...

2009.10.16 20:04
Гайхамшигтай.
Ku Damm-д хооллож байгаад утсаа санамсаргүй унагаасан чинь... Халаалтын шугамны буюу паарны трубаны нүхрүү унаад авах ямар ч боломжгүй болсон. Залгахаар сонсогдоод байдаг, авах бололцоо - 0. Нэгдүгээр давхар болон подвалын хооронд гацаад наасан. Үүнийг гайхамшиг гэхгүй бол өөр юуг хэлэх вэ?
Товчхондоо - 3,14здец, товарищи. "Близок локоть, да не укусишь" буюу "Тохой ойрхон хэдий ч хазахгүй" гэдэг яг энэ.
За яахав, би угийн хамаг юмаа алдсанаас хойш хүүгийн утсыг барьж байсан юм. Хүүдээ л утасны өртэй үлдлээ дэ. iPhone удахгүй ирэх байх. Хамгийн гайхамшигтай нь - унаж буй утас ширээний хөлөнд цохиод жижигхээн нүрүү гоол орсон явдал юм. Би дэндүү азтай нэгэн бололтой. Одоо санаа амар болсон. Утасгүй, дугааргүй.

- Гандан орж ном уншуулах уу?
- Үгүй дэ, баярлалаа.

3 comments:

  1. Кү тэгээд бүр авах ямар ч боломжгүмүү? Гар биш өөр юм хум оруулж ч болкуму хайран юм :(

    ReplyDelete
  2. eeeee nom unshuulchix l daa minii naiz guijiina sh de. hahahahaha

    ReplyDelete
  3. Gol n Kudamm d bas suuh mongotei baidag bna shuu

    ReplyDelete