Нэгдүгээр хэсэг нь энд.
Хоёрдугаар хэсэгт одон медаль болон зарим бичиглэлийг нийтэллээ.
Г.К.Жуков ЗХУ-ын баатар (Герой Советского Союза) цолыг 4 удаа хүртсэн юм. Түүнтэй ижил 4 удаа баатар болсон хүн ганц л бий - Л.И.Брежнев. Брежневд 5 дахь одонг өгөх гэж байгаад арай дэнднээ гээд больсон тухай дуулсан юм байна, үнэн эсэхийг мэдэхгүй.
Энд үндсэн сэдвээс яльгүй хазайгаад ЗХУ-ын баатар цолны тухай мэдээлэл өгье. Анх энэ одонг 2 дахиа хүртсэн баатрууд нь Халх голын тулалдаанд оролцож байсан нисгэгчид юм байна: хошууч С.Грицевец, хурандаа Г.Кравченко, корпусын захирагч Я.Смушкевич. Энэ гурвын цаашдын хувь заяа эмгэнэлтэйгээр эргэж.
1. Грицевец Дорнодын тэнгэрт японы 12 онгоц сөнөөсөн. Шагнуулсныхаа дараа сар ч бололгүй онгоцны осолоор өөд болсон.
2. Кравченко нь Халх голд сөнөөгч онгоцны анги удирдаж байсан бөгөөд 7 япон онгоц сөнөөсөн юм. 1940 онд (28 насандаа) Улаан Армийн хамгийн залуу дэслэгч генерал болж байжээ. Эх орны дайны үед дивизийн командлагч байсан бөгөөд 43 оны II сарын 23-ны өдөр тулалдаанд гэмтсэн онгоцноосоо үсэрсэн боловч шүхэр нь дэлгэгдээгүй байна. Трос нь тасарсан байсныг шинжээч нар тогтоосон.
3. Смушкевич 41 оны хавар баривчлагдаж, намар нь буудуулжээ.
40 онд 2 дахиа баатар цолыг авсан хүний тоо хоёроор нэмэгдсэн байна.
Дэлхийн II дайны үед нийт 103 хүн (7 нь үхсэн хойноо) хоёронтоо баатар болжээ. Энэ дунд ЗХУ-ын маршал 3 (А.Василевский, И.Конев, К.Рокоссовский), нисэх хүчний маршал нэг (А.Новиков), 21 генерал, 76 офицер багтна. Ахлагч, байлдагч цолтонгуудаас 2 удаа баатар цолыг хүртсэн хүн байхгүй.
Жуковын Халх голын китель. ЗХУ-ын Лениний одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон харагдаж байна. Мөн БНМАУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одон байна. Манай одон хэмжээний хувьд давгүй шүү.
Смерть немецким оккупантам!
Ингэхэд энэ 149 дүгээр полк нь мото-буудлагын анги нэгтгэл гэнэ. Халх голын тулаанд оролцож байсан бөгөөд командлагч И.М.Ремизов нь 39 оны VII сарын 8-ны өдөр баатарлагаар тулааны талбарт амь үрэгдсэн юм байна. Тэнд нь оршуулсан, нэг өндөрлөг түүний нэрээр нэрлэгдсэн гэж байх юм.
Смерть Гитлера. Ю.Цэдэнбал маршал бичсэнийг дуурайлгасан нь энэ гэнэ.

No comments:
Post a Comment