Музей ноднин байна уу уржинан жил засагдаад, гаднах өнгө төрх нь сэргэснийг ажигласан боловч шагайж амжилгүй явсаар өдийг хүрсэн. Өнөөдөр өдрийн ундны цагаар хүүг сургуулиас нь авчихаад 2-юулаа орсон юм. Том хүн - 1000, хүүхэд - 300 төгрөг. Тасалбар өгсөнгүй, үзвэр үзэж буй нэг ч хүн байгаагүй. Үзмэрүүдийг, тэр дундаа пулемётуудыг гараараа барих, овоо хараагаар нь онилох сайхан боломж хүүд олдох шив дэ. Зургийн чанар шаардлага хангахгүй л болов уу. Азаар ажлын газрын Nokia5130c утас кармаанд явсан, түүгээр дарсан юм. Энэ хэсэгт фото зурагнуудын тухай яриа өрнүүлэх гэсэн юм.
Г.К.Жуков
Музей засагдаад удаагүй болохоор өнгөлөг, гэрэлтүүлэг сайтай юм. Ерөөсөө уртаашаа өргөөшөө гурван танхимтай жижиг музей шүү дэ. Сонирхолтой зүйл их байна, гэвч улам сонирхолтой болгож мэдээж болно. Интерактив панорам, кино бичлэг зэргийг ханан дээр нь гаргах боломж музейн тарчиг төсөвт байхгүй байх л да. Тэгсэн хэдий ч цөөн тооны үзмэрээ сонирхолтой факт, баримтуудаар баяжуулж болно до.
Тодорхой жишээ авч үзье.
Зургийн тайлбар нь "Маршал Чойбалсан бидний ард түмний хөрөнгөөр хийгдсэн танкийг фронтод гардуулж буй байдал" гэсэн утгатай. Угийн хараад би ямар үйл явдал болоод байгааг тайлбартай тайлбаргүй ойлгож байна.
Энэ зургийн тайлбарыг яаж л бол яаж баяжуулж болно. Жишээ нь: энэхүү танкийг аль фронтын, хэддүгээр дивизийн ямар анги нэгтгэлийн танкийн батальонд өгсөн юм. Танк хэдэн оноос хэдэн он хүртэл тулалдаж байв, ямар ямар томоохон тулаанд оров, туулсан замын маршрутыг нь газрын зураг дээр ч харуулж болно. Цаашлаад: аль үйлвэрээс гарсан юм, анхны экипажийн зураг нь хаана байна? Танк сөнсөн юм уу дайныг дуустал явж чадаа юу? Дайны дараа төмрийн хог болсон уу, африкийн орон руу экспортлогдсон уу, эсвэл өдгөө Зайсангийн аманд сүндэрлэж байгаа юм уу? Маршалтай зурган дээр мөнхөрсөн танкист аль нутгийн, ямар хязгаарын хэний хүү вэ? Дайнаас амьд гарч чадсан уу, эсвэл Берлиний дор 14 настай герман жаал хүүд золгүйгээр буудуулж амь үрэгдсэн үү? Энэ мэтчилэн тоймгүй олон зүйлээр ганц фотог амилуулж болно.
Дээр блогд нийтлэгдсэн зургийг ч гэсэн "Батальоны командлагч Еременко" гэснээс ондоогоор тайлбарлаагүй байна билээ. Уг зургийг хэн, хэзээ, хаана дарсан талаар болон А.Еременко 42 онд амь үрэгдсэн тухай "А"-ч байхгүй.
Зураг болгон өөрийн түүхтэй. Зурган дээрх хүн, объект болгон тодорхой хувь тавилангийн замналыг туулсан. Бүх баримтыг олох мэдээж хэцүү, зарим тохиолдолд боломжгүй. Гэхдээ сэтгэл гаргаад арай гүн ухах юм бол ямарваа нэг зүйл олдно. Ямар м.э.ө. болсон үйл явдлуудыг судлах гэж байгаа биш. Музей ч мандаад, амилаад ирнэ.
Анхаарал хандуулсанд баярлалаа, мөрөөдөхөд мөнгө төлөх биш, баахан фантазалж орхилоо, хэ-хэ.

уул нь манай хадмын хажууханд нь байдаг юм даанч очиж үзэж байсангүй тэгж байгаад очиж үзнээ
ReplyDeleteЖуковоос айгаад Сталин Кремлээс зайлуулах гээд Одессын захирагчаар томиллуу хө
ReplyDelete