27 October 2009

Хамуутсан хаалга

Социалист системд тодорхой цаг хугацааны турш өсөж хүмүүжиж, сурч боловсорсон хүний хувьд төлөх ёстой зүйлийг цаг тухайд нь заавал төлөх ёстой гэсэн үзэл надад бат суусан байгаа юм. Байрны, цахилгааны, СӨХ-ийн, утасны, кабелийн, интернэтийн г.м. сардаа төлөх ёстой зүйлийг хэрэглэсэн нь үнэнээс хойш аль болох хугацаанд нь төлсөөр ирсэн. Мэдээж хүн л юм болсон хойно мартна, 1-2 өдөр хугацаа хэтрүүлнэ. Хамгийн өөдгүй нь, хугацаа хэтэрсэн, хэтрээгүй хаалган дээр цаас наадаг жаяг тогтчих шиг боллоо. Ороод ирнэ - хаалга дээр нэхэмжилэх наалттай. Манайх төлчихсөн байхад шүү дэ. Цавуу нь сайн гэж жигтэй, цаасыг хуулна, тал нь хаалганы гадарга дээр хоцорно. Эцэстээ хаалга хамуутсан шинж төрхтэй болж ирж байна.
SMS, mail-ээр сануулах, шаналгах боломжгүй гэж үзхэд мөр үлдээдэггүй скоч-оор тогтоож болно до. "Тунгалаг Тамир"-д гардаг шиг "Би яахав дэ, тэмцээд дийлэхгүй юм чинь" гэдэг үгийг хэлсэн шиг сууж байхаас. Хаалга нэг мөсөн зарын самбар шиг болоод ирэхлээр нь л цэвэрлэхээс, 3,14з.

1 comment:

  1. манай хаалган дээр скочоор наачихдаг ш д. би ч тэгээд бүтэхгүй нөхөр, дандаа хоцроож байдын болохоор байнга :р

    ReplyDelete