21 October 2009

Секс и смысл жизни

Дмитрий Чернышевын "Секс и смысл жизни" цуврал лекц сонирхол татлаа. Надад бүгдийг нь орчуулаад суух зав байхгүй тул эх хувилбарлуу нь линк шууд заагаад, эхний 1-2 өгүүлбэрийг нь бичээд орхилоо, уучилна биз.Лекц нь хүний амьдралыг насны интервалаар нь долоо долоон жилээр хуваасан хэсгүүдээс бүрднэ.

0-7 (click)
Та хүн болж төрснөөрөө маш азтай. Энэ гариг дээрх бүх амьд биетээс хамгийн хүчирхэг нь та (гэвч энэ нь хамгийн аз жаргалтай нь гэсэн үг биш). Зурамны дэргэд та бурхан, эрвээхэйн дэргэд та үхэшгүй мөнх настан.

7-14 (click)
Хүүхэд маш хурдан хөгжиж байна. Тэрбээр өөрийн нөлөөллийн цар хүрээг байнга тэлэх гэж оролдно. Эцэг эхийнхээ эвийг хөөрхөн олж эхэлнэ. Эргээд эцэг эхийн нөлөөлөл багасна. Анхны найз нөхдүүдтэй болно.

14-21 (click)
Анхны анги, анхны зодоон г.м. жагсаалтанд анхны секс нэмэгднэ. Мөн анхны паспорт, анхны өөрийн хүчээр олсон мөнгө. Цаашид ийм анхны гэсэн тодотголтой үйл явдлуу цөөнгүй байх болно: анхны ажил, анхны машин, анхны хүүхэд.

21-28 (click)
Хүний амьдрал бага багаар бүтэцэнд орж байна. Тэрбээр эрхэлсэн ажилтай. Чөлөөт цаг зав харьцангуй ихэссэн тул хүрээлэн буй орчныхоо талаар бодно. Хүн одоо цагаас энерги хулгайлж ирээдүйд ямар гоё байх тухай мөрөөдөх юм уу өнгөрсөн үед хичнээн сайхан байсан талаар сангалзна.

28-35 (click)
Хоёр дахь амьдрал чинь эхэллээ л гэсэн үг. Та нас бие гүйцсэн, боловсорсон, санхүүгийн хараат бус байдалтай болж чадсан. Багадаа мөрөөдөж байсан шигээ сансарын нисгэгч, рок од, цуутай эрдэмтэн, ерөнхийлөгч, секс символ, агуу яруу найрагч болж чадсангүй. Одоо л шинэ мөрөөдөл, зорилготой болдог газар. Үүнийг яагаад ч юм дунд насны хямрал гэдэг. Хүн бурууг өөрөөс олвол ажлаа сольдог, ойр дотныхоноосоо гэж үзвэл гэр бүлээ сольдог. Ямартаа ч бүх зүйлийг шинээр эхлүүлэх оролдлого гарна.

35-42 (click)
Ахматова "Хүн нас ахихад ямар байх ёстой, тэр л дүр төрх, царайгаа олдог" хэмээжээ. Хүн ихэмсэг, яравгар зантай бол түүний амны дэргэд үрчлээ амархан тогтно. Инээмсэглэж явсаныг нүдийг нь тойрсон жижиг үрчлээнүүд илтгэнэ.

42-49 (click)
Гүйцэд зан аашаа эвдчихээгүй, сархаданд толгойгоо мэдүүлчихээгүй хүний хувьд алтан үе нь. Хүн айхаа больсон. Ядаж л өөрийн төлөө санаа зовохгүй. Тэр нэг биш удаа үхвэл үхэхээр байсан боловч амьд үлдсэн. Хүн залуудаа омоглон зан, шингэн цуснаасаа болж олныг сөрдөг байсан бол одоо өөрийн үзэл бодлоо хамгаалж сөрнө.

49-56 (click)
Өглөө өөрийгөө толинд харах хүсэл буурна. Тамхинаас гарах цаг нэгэнт болжээ. Хүний нас болон сэтгэлгээнийх нь хооронд (яадаг юм, би 50-тай, гэхдээ залуу сэтгэлтээтэй г.м.) зөрчил үүснэ.

56-63 (click)
Хүн хэнд ч ямар ч өргүй. Эцэг эхээсээ авсан зүйлийг тэрбээр үр хүүхэд, ач зээ нартаа өгсөн. Авснаасаа ихийг ч өгсөн байж болох. Хэзээ ч, хэдэн насанд ч хүнд хайр маш их байх ёстой.

4 comments:

  1. Дахин зорилго дэвшүүлэх насан дээрээ явж байгаам байна даа би чинь

    ReplyDelete
  2. sonirholtoi yum bn aa, nadad bol yag taarj bna.

    ReplyDelete
  3. Орос хэлэндээ гайгүй бол насны хязгаар дээр дарж цаад дэлгэрэнгүйг нь унших хэрэгтэй.

    ReplyDelete
  4. Гоё бичлэг байна уул нь бүгдий нь орчуулаад тавьсан бол... хэхэ :)

    ReplyDelete