13 October 2009

Кино үзвэрийн тойм

1. District 9
Уран зөгнөлт кино ийм л байх ёстой. Амс хийх завгүй, үйл явдлууд ар араасаа цувраад.
Товчхондоо: муурны хоолонд нугасгүй харь гаргийхан дэлхий дээр зочилно, хөлөг нь чадарсан бололтой. Кейптаун хотын 9-р дүүрэгт тэдгээрийг хорино. Төд удалгүй энэ дүүрэг хамгийн хүнд газар болж хувирна. Хүмүүс харийхантай таархаа байна. Албадан нүүлгэн шилжүүлгийг удирдаж байсан нэг азгүй гар халдвар авч мутант болж эхэлнэ. Хүмүүс мэдээж яахав? Зөв. Мань эр дээр туршилт хийх гэж дайрна. Гэвч амьдрал дээр ноомой байсан залуу авхаалж самбаа гарган сульдаа биш гэдгээ батлаж багагүй тусгайгийханыг өвөг дээдэсрүү нь илгээнэ. Нэг харийн эр хүүгийн хамт хөлөг онгоцоо засаад, иргэж ирнэ гэж амла
ад нисээд одно. Энэ киноны үргэлжлэл байгаа байх гэж бодож байна.
Дүн: Таалагдсан, үзэж болно.

 
2. Banlieue 13. Ultimatum
Эхний ангиа гүйцэхгүй. Үсэрч цовхчихийг нь л харж жаал баясахгүй юм бол үзээд байх зүйл байхгүй шахуу. Кинонд "сюжет" гэх юм алга. Нэг л их хөөцөлдсөн, харайсан, гүйсэн, зодолдсон, буудалцсан улс.
Дүн: Яахавдээ юм. Үзсэн үзээгүй - ялгаагүй. Сүүлд нь юу үзсэнээ санахчгүй.

3. Би чамд хайртай 2
Энэ киноны тухай жаахан дэлгэрэгүй бичнээ.
1рт:
Үйл явдал, кино зохиол нь давгүй болж.
2рт:
Дуу дүрсний чанар сайн байна.
3рт: Би Болдыг сайн дуучин гэж бодож явдаг. Бас сайн жүжигчин юм.
4рт: Дамчаа гуайг өрөвдөж суулаа.
5рт: Ажиглаж олсон зүйл: Баяраа усанд ордог хэсэг байгаа да, эцгийнхээ өгсөн бурханыг барьчихсан. Зүүн гарын долоовор хурууны хумсан дээр нь сонгууль өгсөн тэмдэг байна лээ (би андуурсан ч байж магад, гэхдээ бараг л мөн дө). Нилээн урагш нүүчихсэн бололтой. Хэрэв мөн бол тухайн хэсгийн зураг авалтыг 8-р сарын үед хийсэн байх гэж таамаглал дэвшүүлж байна.
Үзээгүй хүн байвал үзээрэй. Харамсахгүй. Чанартай эх орны кино үзэлгүй хэдэн ч жил болсон юм, хөөрхийс. 

Дүн: Үзэж болно.

1 comment:

  1. 9р дүүрэг таалагдсан шүү Үргэлжлэл мэдээж бий Харь гаригынхан буцаж ирээд мань хүнийг эргэж хүн болгоод өөрсдийнхнийгөө аваад буцна эсвэл шаал эсэргээрэй

    ReplyDelete