Зуслан гарсан үед өглөө эрт хотруу ганцаараа явах үе цөөнгүй. Эсрэгээр, заримдаа хотод оройтоод, шөнө зусланруугаа ганцаараа машинаа бариад явах тохиолдол ч бий.
Би зам дээр гараа өргөөд зогсож буй хүмүүсийг авдаггүй боловч өглөө эрт юм уу үдэш орой ядарсан нэг амьтан зогсож байхаар нь зам дагуу юм да гээд дөхүүлээд өгдөг. Манай зусланруу шугамын унаа байхгүйг хэлэх үү, хэцүү л дэ.
Одоо хамгийн сонирхолтой хэсэг. Машинд хүн суулаа, би явлаа. Хаашаа хүрэх гэж буй, хэдэн төгрөг энээ тэрээ юу ч ярихгүй, мэндлээр л болоо. Зарим нэг хүн хүрэх газарлуугаа дөхөөд (жишээ нь: өглөө автобусны эцсийн буудал ороод) "ингээд буучихая" гэдэг. Зарим нь мөнгө өгөх гэж оролдно, зарим нь дуугуй бууна, зарим нь баярлалаа гэнэ. Зарим нь эцсийн буудал, дамба, 7 буудал өнгөрөөд байхад дуугуй л гүрийгээд суугаад л яваад байна. Тэгэж тэгэж 32-ийн юм уу баянбүрдийн тойрог дээр бууна. Яахав, буяанаар болог, би мөнгө төгрөг авдаг ч биш. Гэхдээ, ядаж баярлалаа гэсэн үг хэлэх нь зөв биз? Албатай юм шиг загнана шүү дэ, зарим гарууд. "За ингээд зогсочих!" г.м. захиран тушаах хэв маягтай харьцна, юун баярлаж талархсан үг - хаалга хага саваад буучихна. Би уг нь амьхандаа үнэгүй дөхүүлж өгсөн санаатай юм сан, хэ-хэ. Миний эгдүү хүрч л байдаг юм. "Шш, яана да..." гэхээс өөр юу ч гэлтэй.
Ингэхэд, би дээр хувиа хичээх, амиа бодох талаар нэгэн ном уншиж байхад ийм зүйл таарсан: Хүнд тус хүргэж бололгүй яахав. Гэвч... тэр хүн өөрөөс чинь гуйхаас наана сайн санаалаад туслах юм бол цаад хүн чинь таны тусыг амархан мартна. Өөрөө гуйгаагүй юм чинь. Иймд тусалмаар байсан ч гэлээ гуйтал нь хүлээх хэрэгтэй. Нэгэнт өөрөөс чинь гуйж тусламж авсан бол хэр барагтаа мартахгүй, эргүүлээд ачийг чинь хариулах магадлал өндөр г.м. утгатай зүйл бичээтэй байна билээ. Би үнэн байх гэж бодоод байгаа.

No comments:
Post a Comment