29 October 2009

Урвуугаар

Өглөөхөн А.Т.Аверченкогийн "Фокус великого кино" өгүүллэгийн тухай пост нийтлэгдсэн.
Энэхүү санааг Дмитрий Чернышев цааш нь өргөжүүлсэн байна.

Зарим нэгийг нь ялихгүй өөрчлөөд орчууллаа.
1. Үлгэр эхлэхэд бөөн улс баярын уулга алдна. Ид баярлаж байхдаа бүлэг түлээчид сүхээр чонын гэдсийг яраад, дотор нь эмээг ач охины хамт хийчихнэ. Тэгээд чоныг модны дор унтуулж орхиод яваад өгнө. Чонын бие туйлын муу байх шиг байна, тэрбээр хөлөө зөөж ядсаар ойн ганц байшинд орно. Гэрт ороод чоно ач охиныг гулигаад гаргачих юм. Охин түүнийг оронд хэвтүүлээд ярилцана. Хэсэг хугацааны дараа охин сагсаа аваад тойруу замаар харихаар гарна. Чоно хэсэг хэвтсэнээ эмгэнийг гулигаад гаргачихлаа. Бие нь хөнгөрсөн бололтой чоно баяртай нь аргагүй ойруу гүйгээд алга болов.
2. Хэдэн гэмт хэрэгтэнгүүд цагдаа нараас дундад зууны дуулга аваад усанд хийж орхино. Тэдгээрийн нэгийг хүүхдийн цэцэрлэгийн өрөөг паар-аар дүүргүүлэх болон бусдыгаа цемент холигч машинд нууцаар суулгаж шоронд нь буцаах зорилгоор төв азируу илгээнэ. Ингэсний дараа энэхүү хүнийг шоронгийн яриаг мартахыг шаардаж цэцэрлэгийн эрхлэгчээр томилно. Энэ үед түүнтэй адил нэг нөхөр нөгөө алтан дуулгыг байсан байранд нь газарт булна.
3. Муухай дүр төрхтэй боловч сайн санаатай амьтан үхсэн сансарын нисгэгчдийг амилуулна. Энэ харь гаригийн амьтны найз нь бололтой жижиг, сарвалзсан, наймаалжтай төстэй субъект ч гэсэн үхсэн хүмүүсийн аман дээр кислородын маск шиг наалдсанаар амь оруулах юм. Бүх хүмүүс амь орсноор баярлаад тэр жижиг амьтныг хөлөг онгоцондоо аваачина. Бүх зүйл ok болсныг жижиг амьтан мэдээд өөрийн үүрэндээ орно, санаа нь амарсан хүмүүс инкубаторын кабинууддаа ороод нойрсоцгооо.
4. Хэрэв Fight Club-ыг эсрэгээс нь авч үзвэл Эдвард Нортон нийгмийн хамгийн доод давхаргаас амжилтанд хүрч, архаг шизофрени өвчнөөсөө ангижираад, үл бүтэх улстай харьцаагаа тасалсан түүх болно.
5. Lord of the Ring. Галт уул жаал хүүд бөгж бэлэглэнэ. Тэрбээр бүхэл бүтэн 3 ангийн турш есөн бусын зовлон амсаж гэрлүүгээ зүгэлсэн аялал хийнэ.

Одоо таавар:
Жижигхэн, дэлдэн, үсэрхэг бор амьтан апельсиний хайрцганд найзаасаа нуугдаад ЗХУ-аас зугтна. Ямар кино вэ?

2 comments:

  1. Чебурашка юм болвуу хэхэ

    ReplyDelete
  2. oros hyatadiin erliiz u? admin aa? chi? esvel teneg uu? chinii ihenh bichleg chini duuurak baina shuu

    ReplyDelete