Автомашины зогсоол - толгойн өвчин. Би нэг зүйлийг үнэн голоосоо үзэн яддаг.
Зогсож буй тэргийг өөрийн машинаар хааж тавьчихаад алга болчихдог нь хаанахын ямар ёс вэ, 3,14з? Дохиолол, утас шөрмөс юу ч байхгүй, нэг л сайхан данхайсан тэрэг. Жижиг цаасан дээр утсаа бичээд үлдээчих тийм хэцүү гэж үү? Зарим тохиолдолд дохиололыг нь орилуулаад байхад гүрийгээд гарч ирэхгүй. Ийм нөхдийг "хромосомын гажиг" гэж тодорхойлохоос өөр аргагүй.
Бас нэг үзэгдлийг дутахгуй үзэн яддаг. Зогсоол дээр шон зоогоод, хооронд нь гинжилж орхих. Байгууллагууд гаднах зогсоолоо сүүлийн үед ингэж хашдаг болоод байгаа. Өөрөө байхгүй үед тэр зайнд нь хэн ч орохгүй. Ирсэн хүн аргаа бараад энэ зогсоолыг нь хааж машинаа тавиад алга болно. Үр дүнд нь - хасах нэг сул зай. Олон тэрэгний зогсоол бол нэг нэгнийгээ хаасан шавааралдсан олон машин үүснэ. Манай ажлын гадаа ийм үзэгдэл өдөр бүр давтагддаг. Нэг ёсны "Би чадахгүй юм бол бусдад ч гэсэн салаавч" гэдэг зарчим л да. Зугтаж яваад модон дээр авираад гарчихсан Чапаев доор нь буй цагаантнууд өгзөгнийх нь арьсаар бөмбөр хийхээр төлөвлөж буйг дуулаад "Хөөе, цагаантнуудаа! Ингээд бөмбөр хийгээрэй! Ингээд бөмбөр хийгээрэй!" гэх зуур өөрийн өгзгийг сэрээгээр сүлбэдэг онигоо амьдрал дээр биелэлээ олж байгаа нь энэ.

No comments:
Post a Comment