18 October 2009

21-ийн дүн, 22-ийн сэдэв

21 дахь "Сахар" сэдэвтэй санал асуулга өндөрлөөд удаж байна. Дүнг нь нэгтгэх гээд залхуурч явсаар 7 хоног болж.
Нийт ирсэн санал: 28.
Асуулт: 1 стакан (200ml) цай, кофед хэдэн ширхэг ёотон хийдэг вэ?
хийдэггүй - 3(10%) - сахар хэрэглэхгүй нь диабет тусахгүй гэсэн үг биш
1 - 7(25%) - зохистой хэрэглээ
2 - 12(42%) - энгийн хэрэглээ
3 болон ихийг - 2(7%) - нялуун хэрэглээ
гэртээ 2, айлд 6 - 4(14%) - шунаг хэрэглээ

22 дахь санал асуулга нээгдлээ. Сэдэв - мэдрэхүй.
Асуулт: Өөрийн чинь аль мэдрэхүй арай илүү хөгжсөн гэж бодож байна?
а) харах
б) сонсох
в) үнэртэх
г) амтлах
д) хүртэх
е) 6 дахь мэдрэхүй
ё) надад мэдрэхүй алга (чад)

1 comment:

  1. unerteh medrehui het hugjsoniig allergy tai gedgeeree tailbarlaj boloh l yum :)

    ReplyDelete