04 September 2009

Эх, сука блядь!

Адал явдалгүй бол амьдрал утгагүй. Тийм болохоор...
Урд шөнө таксиний жолоочид дээрэмдүүлээд. Нэг арга хэмжээнээс (өглөө эрт машин барих болохоор) амьхандаа түрүүлж гараад харихаар машинд гараа өргөөд суусан. Нэг мэдхэд 2 залуу угзарч буулгаад цүнх, утас, түрүүвч аваад, намайгаа хэд гөвж өгөөд алга болсон. Амьд үлдсэн минь зол. Алдсан зүйлс:
Цүнх(Targus):
- iPhone 3G 8GB (цэнэглэгч, кабель)
- Canon 9G фотоаппарат (цэнэглэгч, кабель) болон 58mm wide angle дуран + 4GB SD card
- Samsung 250GB hard disk (бүх install болон сүүлийн 10 жил хийсэн ажлын хамт. Хамгийн өөдгүй нь саяхан PC-гээ янзлахдаа файлуудаа хуулаад, буцааж аваагүй байсан. 3,14здец! Хамгийн том хохирол энэ юм уу да).
- Хүний mp3 тоглуулагч (cd, кабель)
- Ажлын wireless modem (G-mobile-ийн, sim-тэйгээ)
- Ажлын тэмдэглэлийн дэвтэр, үзэг, Энхээгийн учиргүй үнэтэй гээд байсан үзэг нь
- 2GB LG flash disk + 4GB фолдерикс (Артемий Лебедевийн бэлэг)
- Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Машины түлхүүр + гаражийн түлхүүр. Гаражийн цоожны запас гэрээс олдсонгүй. Таксидаж ирлээ. Орой цоож хөрөөдөх ажил гарч байх шиг байна.
- Том эгч Иран явж ирэхдээ бэлэглэсэн мөнгөн браслет
- Аавын бэлэглэсэн швейцар офицер хутга. 1986 оны хутга байсан юм, золиг.
- Зонтик
- Ажилтай холбоотой НӨТ-ийн падаан, төлбөрийн даалгавар
- Хийж байсан тайлангийн маягтууд
Түрүүвч(Cosset):
- Мөнгө
- Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, VIZA карт, нэрийн хуудаснууд
- Гэр бүлийн зураг, эхнэрийн зураг, эхнэр болон дүүгийн захидал (бас л дурсгалтай, шог байсан юм)
- Даахиний үс
Утсанд:
- Бүх контактууд (400 гаруй бичлэг)
- sim карт болон баахан дуу, видео, зураг, тоглоом
Бусад хохирол:
- Хувцас мэдээж (_|_)
- Гар нил шалбархай, энд тэнд хөндүүр, нүүр ам аз болоход бүрэн бүтэн.

Амьдрал үргэлж сайхнаараа. Амьд байхад учир нь олдно. Дээрх зүйлс олдохгүй нь тодорхой. Шархаа аль болох хурдан нөхнө дө. Зураг авах ямар ч боломжгүй болсон тул хэдэн өдөр блогд авсан зурагнууд нийтлэгдэхгүй байх.

Би эрүүл саруул ид гялалзаж яваа насны эр хүнийг хэн оролддог юм. Оролдсон нэгэнд нь зохих хариуг нь өгчихөж чадна гэж бодож явдаг байсан боловч яалт ч үгүй дийлддэг юм байна.
Мэдэстэй байцгаагаарай, цаг эвгүй болсон байна шүү.

UPD 2009.09.04 15:00
Байхгүй хооронд messenger-ээр баахан зүйл ирсэн байна.

5 comments:

  1. Өө ёстой баларсан юм аа. Тэр диск ёстой хайран байна аа. Ээ бүү үзэгд. Таксиддаггүй хүн ингэж фактлах гэж. Сайн ном уншуул :P

    ReplyDelete
  2. эээ гэчээ ёоов хайран эд зүйлс харамсмаар юм арай л гомдолтой адал явдал тэр сдакуудыг хараал идэг

    ReplyDelete
  3. 3.14z tsagdaad medegdsen biz de

    ReplyDelete
  4. Пээээ эд зүйлс ч яахав дахиад авчиж болно эрүүл үлдсэн нь л аз юмдаа... Иргэний үнэмлэх нтрээ олж авах гэж бас бөөн юм болно за тэр сүүлийн 10н жилийн хөдөлмөр бол... хэлэх ч үг алгадаа :(

    ReplyDelete
  5. Муусайн хулгайчуудыг дээ Баларсан юм бэ пи г,эж

    ReplyDelete