27 April 2016

Screenshots

Yahoo мэйлийг browser-ээр ашиглахад бэрх болоод байгаа. Нүд эрээлжилсэн зарлал сурталчилгаа. Тэр нь бас өөрчлөгдөж анивчина. Хөнгөн хэлбэрийн шизя шүү дэ энэ үндсэндээ:
Мэйлийн хувьд сүүлийн үед Yandex аятайхан санагдаад байгаа - энгийн, ашиглахад хялбар, зараар бөмбөгдөхгүй.
Оросын мэдээллийн порталуудаас Lenta.ru дажгүй агуулгатай нь. Зөвхөн хойно л ийм явдал тохиолдоно:
Манайх нээх их дутахгүй, саваасан гарчиг таардаг л юм:
Би ерөөсөө мэддэггүй байв - мессеж зар чинь ерөөсөө садар самууны үүр уурхай бололтой. Нэг зарын сайтруу тэнэж яваад ороодохсон чинь бөөн эвгүй эвгүй зарлалууд. Санхүүгийн тусламж гэдгийг S гэж товчилдогийг мэдэж авлаа: цэвэрхэн, царайлаг 21-тэй охин S авна г.м. Хамгийн дампуу нь "Садар самууныг сурталчилсан ямар нэгэн зар, мэдээлэл оруулахыг хориглоно" гэснийх нь дор тэр чигээрээ биеэ үнэлэх зарууд ярайтал жагссан байна лэ.

No comments:

Post a Comment