26 April 2016

Сүүлийн үеийн үйл явдлаас

1. Үндсэн хуулийн цэц жагсаалтаар УИХ-д сонгогдох нь ҮХ-тай зөрчилдөж байна гэдгийн тогтоов. 
Надад жагсаалт хэзээ ч таалагдаж байгаагүй. Нэр дэвшээд хэзээ ч гарч ирэхгүй хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад жагсаалтаар ороод ирдэг нь харагдсан. "Энэ нөхөр Их хуралд юу хийж суугаа юм бэ?" гэмээр гарууд бий шүү дэ. Тиймээс зөв шийдвэр гэж бодож байгаа.
2. Цагдаа Баянгол зочид буудалд нэгжлэг хийсэн явдал. 
Цагдаагийн байгууллага ажлаа л хийсэн гэж үзэж байгаа. Шалгаад асуудалгүй бол тэгээд л асуудалгүй байна гээд зарлана биз. Гол нь асуудалтай болоод л хүчтэй эсэргүүцээд байна гэж бодож байгаа. Ямарч булингаргуй байхад нь хилс хэрэг зүүгээд шоронд шар махтай нь хатаахгүй байлгүй. Монголын хуулийн систем арай ч ийм дээрээ тулаагүй байх гэж найдаж байна. Цагдаа ажилладгаараа ажиллаг, АТГ ч ажилладгаараа ажиллаг. Гар гараа угааж байж цэвэрхэн болдог юм. Нийгэм цэвэршихэд буруу замаар будаа тээсэн хэсэг золигт гарах нь тодорхой.
3. Амараагийн "Би юу хийчвээ" ролик.
Хүчтэй ролик. Амараа ч сайн жүжигчин. Хаанаас ямар захиалгаар хийгдсэн нь тодорхой ч гэсэн энэ сурталчилгаанд үнэний ор бас бий. Наад зах нь бид "хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж байна уу" гэвэл юу л бол. Амараагийн хувьд 4 жилийн дараа "Би алдаж дуусахгүй юмаа" гэдэг ролик гаргаад, улмаар 8 жилийн дараа "Ерөөсөө өөрөө л хийе" гээд УИХ-д нэр дэвших хэрэгтэй, хэ-хэ.
4. Эмчийн хариуцлагыг нэмэгдүүлж, бодит ял оноох тухай.
Ямарч эмч хүн алчихъя гэж бодохгүй. Ямарч эмч санаатай буруу эмчилгээ хийхгүй. Хариуцлага алдах тохиолдол гарч болно. Тэгсэн бол зохих шийтгэлийг нь оногдуулах нь ч зөв. Заавал шорон оронгоор далайлгадаг нь ямар учиртай юм? Ингэж туйлширах шаардлага байсан юм уу?

No comments:

Post a Comment