15 April 2016

Циркийн урлаг. Cirque du Soleil

Урлаг цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Цирк ч ялгаагүй. Циркэд 100 гаруй жилийн өмнө янз бүрийн гаж эд эрхтэнтэй хүмүүсийг хүртэл цуглуулдаг байсан. Одоо байсан, гэхдээ амьтадыг бол тарчлаан зовоосоор байгаа. Яваандаа амьтадын үзүүлбэрүүд шахагдсаар цирк цэвэр шоу, акробатик, тусгай эффект, гэрэл болон дууны гайхамшигийг харуулсан үзүүлбэрүүдтэй үлдэх байх. Ийм циркууд анхнаасаа үүссэн байгаа. Тэдний нэг - Cirque du Soleil.

Жил болгон эднийх ямар нэг сэдвийн дагуу хөтөлбөр гаргаж улс орнуудаар аялан тоглодог.

Том шоу хөтөлбөрийнх нь шаардлагад нийцэх тайз олдохгүй жаахан хүндрэл учруулдаг юм шиг байгаа юм. Сүүлийн үед бүр усан дээрх үзүүлбэрүүдтэй болсон байна лэ.

Ихэнх үзүүлбэр нь спорт акробатик дээр суурилсан. Гэхдээ үзэгчид үзүүлбэрээ өргөн барьж буй нь мэргэжлийн маш өндөр түвшинд байгаа юм.

Beatles болон Jackson-ы сэдэвтэй шоу хүртэл хийгдсэн байдаг.


No comments:

Post a Comment