21 April 2016

Фото-цуглуулга

Замын тэмдэг уг нь стандарттай, гэхдээ түүнийг нь манайхан төдийлөн мөрддөггүй. Наад зах нь - цагаан зурвасыг голлуулчих үнэхээр боломжгүй байв уу?
Сумын төвд төмрийн өөдсөн дээр урласан тэмдгийг би хүлээн зөвшөөрнө. Тийм тэмдгэнд бүр дуртай. Харин нийслэлийн төв зам дагуу хятад, эсвэл хуулга нааж урласан тэмдэг харах харамсалтай байдаг.
Хотын өнгө үзэмжийг бузарлагч бас нэг зүйл бол сурталчилгааны самбарууд. Ийм юм өлгөснөөс олс аваад өөрөө өөрийгөө өлгөсөн нь дээр.
Самбар түрээслэгчдийн бизнес хэцүү байх шиг байгаа юм. Сонгуулиар шархаа жаал нөхөх байлгүй. Гэхдээ эхлээд үрчлээсгүй самбар өлгөж сурах нь зүйтэй. Ер нь хотын төвд бол самбар хэрэггүй шүү дэ. Яармаг, Богдын бэлээрх зам, эсвэл хойшоо зуслангийн чиглэлд байж болох.
Бээжингийн гудамжны хогийн савнууд хэзээ дуусахнав гэдэг их сонирхолтой асуулт. Эвдээд л байгаа - шинийг байрлуулаад л байгаа. Эвдэж буй нөхдийг хяналтын камерын тусламжтай газар дээр нь барих хэрэгтэй.
Бетонон ханан дээрх граффити нь байдаг л гудамжны урлаг.
Харин энэ бол цэвэр вандализм.
Дээр Их монгол хороололд нэг зүйл ажигласан:
Анзаарсан уу? Балконууд нь буландаа цорготой байгаа.
Төгсгөлд - позитив. Бага охины гэрийн даалгавар.
Харин энэ 3 хүүхдийн түрийвч. Авга эгчийнх нь бэлэг. Хүн болгонд нь ижил төрх тааруулсан гэсэн.

No comments:

Post a Comment