08 April 2016

Түвд дайчид

1920-иод оны дунд, 30-аад оны эхэн үе. Австри-америкийн эрдэмтэн ботаник, доктор Джозеф Рок (Dr. Joseph Rock) Түвдэд аялж, янз бүрийн овгийн эрчүүдийн, дайчдын зургийг авсан байгаа юм. Энэ үед түвдүүд (тэр дундаа нголок овог) хятадын муслимууд болох хуэйцзу ястнуудтай (дунган гэж бас нэрлэдэг) багагүй мөргөлдөж байж.
Түвдийн лам:
Наси овгийн дайчин. Орчин үеийн магазинтай винтов барьсан байх шив дэ?
Ирвэсийн арьсаар тоглодог байж дэ. Дээлээ сугалдаргалаж зогсох нь бас их байж. Баруун гарын хөдөлгөөнөө суллаж өгч байгаа юм - буудаж, харваж, цавчихад бэлэн шүү гэдгээ харуулж буй мэт.
Сычуаны монголчууд (Hlihun). Бүгд маузерийн винтовоор зэвсэглэж (хамгийн баруун талынх карабин бололтой). Мөн ихэнх нь богино илдтэй байна.
Мули (MuliTribe) овгийн хоёр цэрэг. Хойд пуми ч гэж нэрлэх нь бий. Хөлтэй цахиуран буутай байна зайлуул. Винтовын эсрэг цахиур авралгүй л дэ.
Экспедицийн хамгаалалт болох нголок овгийн эрчүүд. Эд нар бол бүр тарчиг нөхдүүд байна. 

No comments:

Post a Comment