Сүүлийн хэдэн сарын турш FB-д нэг ийм замын зангилааг олон түмэн лайк дарах нь дарж, шэйр хийх нь шэйрэлсээр байгаа.
Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү надад хамаагүй ч гэлээ хальт хараад таалагдсан болгоноо like дарж share хийгээд дэмий гэдгийг энэ жишээн дээр тайлбарлаж өгье. Дээрх зураг бас болоогүй animation-тай: бүх машинууд нь жигд хурдаар ямарч торох зүйлгүй урсан хөвөрсөөр. Ер нь их гоё харагдна.
Харин одоо Эх нялхасын урдах уулзварыг ийм болголоо гээд төсөөлчих. Наана байгаа зам - UBS-рүү, баруун тийш эргэвэл III-IV хороолол, чигээрээ уруудаж буй нь Од кинотеатр, харин зүүн гар талынх - Гандан, Тасганы овоо чиглэлийнх. За тэгээд баруун 4 замаас өгсөж ирсэн машинууд Тасганруу эргээд, Сэрүүлэг сургуулийн харалдаа очиж байж буцаж эргэж хороолол орно. Харин наанаас уруудаж буй нь 1000 барааны харалдаа очиж бас буцаж эргээд цааш зорчино гэж бод. Хамгийн гол нь эдгээр машинууд нь эргэхдээ 1-р эгнээгээс нөгөө буюу зүүн захын эгнээрүү шилжих ёстой, харин чигээрээ зорчих нь эргээд нэг, хоёрдугаар эгнээрүү тэмүүлнэ. Сөөлжилж байраа сольцгооно гэсэн үг. Ямар гацаа үүсэх нь төсөөлөгдөж эхлэв үү? Үгүй бол зурагаа сайн хар.Тэгээд ч ойлгохгүй бол засаг заяа хоёртоо гомд, дебилизм эмчлэгддэггүй юм. Энэ чинь үндсэндээ аюулгүйн тойргийг л сунгачихсан загвар байгаа юм шүү дэ. Хэрэв ийм модель үр дүнтэй байдаг бол өргөн ашиглагднаа да? Ачаалал бага бол зохицуулаггүй уулзвар, багавтар ачаалалтай бол аюулгүйн тойрог, ачаалал нь өндөр байдаг бол гэрлэн дохиотой буюу зохицуулгатай уулзвар хийгээд байгаа шүү дэ. Мэдээж хэрэг ямарч огтлолцолгүй зангилааны бүтэц хамгийн үр дүнтэй нь:
Ийм зүйл одоохондоо урлах чадалгүй байгаа болохоор энгийн уулзвар шиг сайхан зүйл бидний хувьд байхгүй. Замын бөглөрөл их байна гэж үү? Ганц л шийдэл бий - машины тоог цөөлөх. Мянга замаа өргөсгөөд, уулзваруудаа шинэчлээд нэмэргүй. Тоть шиг 6-7 жил л давтаж байна.
Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү надад хамаагүй ч гэлээ хальт хараад таалагдсан болгоноо like дарж share хийгээд дэмий гэдгийг энэ жишээн дээр тайлбарлаж өгье. Дээрх зураг бас болоогүй animation-тай: бүх машинууд нь жигд хурдаар ямарч торох зүйлгүй урсан хөвөрсөөр. Ер нь их гоё харагдна.
Харин одоо Эх нялхасын урдах уулзварыг ийм болголоо гээд төсөөлчих. Наана байгаа зам - UBS-рүү, баруун тийш эргэвэл III-IV хороолол, чигээрээ уруудаж буй нь Од кинотеатр, харин зүүн гар талынх - Гандан, Тасганы овоо чиглэлийнх. За тэгээд баруун 4 замаас өгсөж ирсэн машинууд Тасганруу эргээд, Сэрүүлэг сургуулийн харалдаа очиж байж буцаж эргэж хороолол орно. Харин наанаас уруудаж буй нь 1000 барааны харалдаа очиж бас буцаж эргээд цааш зорчино гэж бод. Хамгийн гол нь эдгээр машинууд нь эргэхдээ 1-р эгнээгээс нөгөө буюу зүүн захын эгнээрүү шилжих ёстой, харин чигээрээ зорчих нь эргээд нэг, хоёрдугаар эгнээрүү тэмүүлнэ. Сөөлжилж байраа сольцгооно гэсэн үг. Ямар гацаа үүсэх нь төсөөлөгдөж эхлэв үү? Үгүй бол зурагаа сайн хар.
Ийм зүйл одоохондоо урлах чадалгүй байгаа болохоор энгийн уулзвар шиг сайхан зүйл бидний хувьд байхгүй. Замын бөглөрөл их байна гэж үү? Ганц л шийдэл бий - машины тоог цөөлөх. Мянга замаа өргөсгөөд, уулзваруудаа шинэчлээд нэмэргүй. Тоть шиг 6-7 жил л давтаж байна.
No comments:
Post a Comment