Эхэлж нэг туршилтын тухай ярьж өгье: хархын урд 2 өнгийн (улаан ба ногоон) чийдэн байрлуулна. Тус чийдэнгүүд нь ямарч зүй тогтолгүй ээлжилж асна. Гэхдээ ногоон нь асах давтамж улаанаасаа 3 дахин их, 75%-ийг харьцах 25% гэсэн үг. Харх аль чийдэн асахыг тааж чадвал шагналд нь амттан олж иднэ. Харх ухаантай амьтан болохоор ногоон гэрэл хавьгүй олон асч буйг явцын дунд анзаараад дандаа ногоон гэрэл дээр бооцоогоо тавьснаар 75%-ийн магадлалтай хожилоо авдаг байна.
Яг ижил нөхцөлд хүн өөрөөр сэтгэдэг. Тэрбээр өөрийгөө "ногоон гэрэл асах зүй тогтолыг олж чадна" гээд шаблон олох хайгуул хийдэг. Улмаар "ногоон-ногоон-улаан" ч юмуу "ногоон-ногоон-ногоон-ногоон-улаан" гэсэн байхгүй зүй тогтол бий болгож төсөөлөөд, тэдгээрийгээ урд хойно нь оруулж хольж хутгасаар үр дүнд нь 65%-ийн магадлалтайгаар зөв өнгө дээр бооцоо тавьж чаддаг.
Хамгийн энгийнээр бодсон харх хүнээс 10% илүү үр дүнд хүрдэг гэсэн үг. Яг энэ зарчим казино, лотерейд үйлчилдэг.

No comments:
Post a Comment