Зарим газар байр зарахдаа дотоод заслыг нь гүйцэтгэлгүй захиалагчид хүлээлгэн өгөх боломж нээлттэй байдаг. Цулгай бетонон хана л угтна гэсэн үг. Мэдээж халаалт нь шийдэгдсэн, сан нь угсрагдсан. Энэ аргын давуу тал нь: байрны метр квадратын өртөг хавьгүй хямд тусна. Дотоод заслын зардал хасагдна гэсэн үг шүү дэ. Тэгээд захиалагчид нь тодорхой хугацаанд багтаж байрныхаа дотоод заслыг өөрийн хүссэнээр хийж гүйцэтгэдэг. Дараа нь нийтийн эзэмшлийн талбайгаа компани нь засч тохижуулаад, комисс нь хүлээж аваад, оршин суугчид нь нүүж ороод бүгд happy.
Манайд байгууллагын захиалгаар барьж буй барилгад хэрэглэж болох ч юм шиг. Байгууллагын захиалгаар гэхлээр бүх байрны эзэн нь тодорхой гэсэн үг. Тэгэхгүй бол эзэнгүй өрөөнүүдийн заслыг компани хийж таарна (засал дуусаагүй байрыг комисс хүлээж авахгүй шүү дэ). Мөн хэсэг бүлэг хариуцлагагүй нөхөд байр саваа цаг хугацаанд нь засч тохижуулаагүй бол бусаддаа лай болно. Болдоггүй болоод л манайд практик хэрэглээ олоогүй байлгүй дэ, энэ арга.
Гэрийн дэргэд нэг байр байдаг юм. 2 орцтой: нэгнийх нь гадна дотно засал нь хийгдээд хүмүүс нь орчихсон, нөгөөх - дотор засал байхгүй, гаднах нь хагас хугас. Ийм байрыг улсын комисс хүлээж аваагүй нь тодорхой. Гэхдээ захиалга өгсөн иргэд аргагүй нь эрхэнд орчихсон аж төрөөд бараг жил боллоо. Хоёр дахь орц нь хавар баригдаж дуусах байх гэж найдахаас. Би тэгээд боддог юм - үхсэн, ингэж зэлтэрийн гацаанд байснаас дулаанаа авсан л бол захиалагчдын хувьд ороод тохижсон нь дээр шүү дэ гэж. Дотор заслаа хийгээд ор гээд м2-ынх нь үнийг буулгавал олон хүн зөвшөөрнө дө. Ямартаа ч захиалагчид их бага сонголт байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайх яадаг билээ? 5 төрлийн обой дэлгэчихээд "Ахаа, ирж обойныхоо сонголтыг хийгээрэй" гэнэ. Өрөө нь болохоор том, 2 жижиг, гал зуух, нэмэх нь коридор гээд яг 5 болж байгаа юм. ө.х. обойн сонголт нь ямар обой наалгуулах вэ гэдэг асуудал биш, байгаа обойнуудыг алийг нь аль өрөөнд наах тухай л асуудал болж хувирдаг. Энэ бол хэрэглэгчээр даапаалж буй хэрэг шүү дэ нарийндаа бол. Тэгээд "би ерөөсөө өөрөө обойгоо аваад ирье" гэхлээд, "тэг, тэг, гэхдээ үлдэгдэл төлбөрөөс тань юуч хасагдахгүй ш дэ" гэдэг. Плитаны, шалны, сантехникийн сонголт - яг адилхан.
Удаах асуудал: байр шинээр барьсан бол балконуудыг нь ижил байлгах хэрэгтэй. Гайгүй юм баригддаг, хэдэн сарын дараа харна - цыганууд амьдарч буй мэт. Хүн болгон балкондоо өөрт таалагдах хаалтыг хийхэд л байрны фасад бүрэн бузарлагдаж дуусдаг. Анхнаас нь нэгдсэн журмаар хаалт хийсэн байрнууд арай дээр (гэхдээ балконы хаалт хэрэгтэй боловч хогийн л зүйл байгаа юм).
Байр, орон сууцтай холбоотой бас нэг асуудал: цэргийнхэнд зориулж яам нь байр барьжээ. Монгол цэргийн музейн зүүн талд байгаа, хараарай. Гурван байрыг хэдэн ч жил барьсан юм, бүү мэд. Лав 3 жил бол болсон. Төсөв өртөг нь ч анх тооцоолсноосоо хэд дахин давсан гэлээ, бүтэхгүй л юм дуулдсан. Энэ намар барилгын цэргээр балбууласаар ямартаа ч ажлаа дуусгаж, хөөрхий армийнхан удаан хүлээснийхээ эцэст байрандаа орсон. Хамгийн зэрлэг нь - тус гурван байр нэгдсэн дулаанд холбогдоогүй. Нэг байшингийнх нь ханыг дагаад нам даралтат зуухны яндан байгаа.
Яагаад эх орноо хамгаалах үүрэгтэй цэргийнхэн маань гоё байранд амьдарч болдоггүй юм? Яагаад улс нь барьж өгсөн гэхлээр, уучлаарай, (_|_) юм болчихдог юм? Утаатай тэмцэж буй гэх, хотынхоо төвд нам даралтын зуухаар орон сууц халаах чинь зөв үү? Хэн гэдэг мудак холбогдох байгууллагаас нь зөвшөөрөл авалгүй барилгын ажил эхлүүлэв? г.м. асуудлууд төрж байна.

No comments:
Post a Comment