07 December 2015

80-аад оны хүнс

UPD 2015.12.07 21:01
Арвин туршлагатай уншигч коммент үлдээж ;)
Санаж байгаа хэдэн хүнсээ бичье.
* Молоко-оор ирис хийх 
* Кисель чанах, хуурайгаар нь мэрэх 
* 60 мөнгөний пиченийг мэрж хэлбэрт оруулж идэх 
* 1 төг 30 мөн үнэтэй лаазалсан элэгний нухаш, цемент дээр үрж онгойлгодог байв 
* Гудманд шилээр, шуудайгаар лууванг арилгаж идэх 
* Хар чавганы ясыг хагалж доторх үрийг бөөгнүүлж идэх 
* Шарвин, гамбир хайрч иддэг байлаа гэж ... цааш нь үргэлжлүүлбэл сонирхолтой байх манайхаан

2015.12.04 23:55
80-аад онд байсан, одоо байхгүй болсон гэрийн нөхцөлд хийдэг хүнсний бүтээгдэхүүнүүд:
1. Бага байхад талх зуурж иддэг байж билээ. Эцэг эх завааралгүй идчихээрэй гэхэд нь зөрж зураад л, ха-ха. Хар цай, масло, сахар, тэгээд талх. Хамгийн сүүлд хэзээ зуурснаа ч санахгүй байна. Ер нь талх зуураад сууж байгаа хүнийг харалгүй лав 25 жил бол болсон. Талх масло дээр сахар түрхэдэг үзэгдэл устчихсан байхад юун тэр талх зуурах.
2. Ирис хийнэ гэж элсэн чихэр түлж халбаганд барьцалдуулж үзээгүй хүн 70-аад оныхны дунд ховор байх. Мөн устаж үгүй болсон. 
3. Зарим айл барашик эсгэдэг байсан - гэрт нь орохлоор паарных нь дэргэд савтай исээд байж байдаг. Бараашик амсалгүй зуун жил болж дэ.
4. Студень буюу стүүжин хийдэг айл одоо бараг байхгүй болов уу. Малын шийр хаядаггүй байсан цаг байсан.
Тухайн үед улсад маань хүнсний барааны нэр төрөл цөөн, олдоц бага байсан болохоор иргэдийнх нь фантази сайн байж дэ, зайлуул.

2 comments:

  1. Санаж байгаа хэдэн хүнсээ бичье.
    * Молоко-оор ирис хийх
    * Кисель чанах, хуурайгаар нь мэрэх
    * 60 мөнгөний пиченийг мэрж хэлбэрт оруулж идэх
    * 1 төг 30 мөн үнэтэй лаазалсан элэгний нухаш, цемент дээр үрж онгойлгодог байв
    * Гудманд шилээр, шуудайгаар лууванг арилгаж идэх
    * Хар чавганы ясыг хагалж доторх үрийг бөөгнүүлж идэх
    * Шарвин, гамбир хайрч иддэг байлаа гэж ...
    цааш нь үргэлжлүүлбэл сонирхолтой байх манайхаан

    ReplyDelete
  2. 3 сайхан гэж юм байвшд. Талхаа жижиглэж дөрвөлжлөн хэрчээд хайруулын тавганд маслотой хуураад сахар цацаж идэх ч гүй ээ мөн сайхан байв.

    ReplyDelete