24 June 2014

Захиалгат нэвтрүүлгийн мөрөөр

Сүүлийн үед хүн болгоны хэлэлцээд байгаа асуудлын тухай өөрийн санал бодлоо бичээч гэж уншигч хандаж. Хүслийг гүйцэлдүүлье.
Зурагтаар юу гарав?
1. Женко Баттулга захиалгат нэвтрүүлэг хийлгэсэн байна.
2. Нэвтрүүлэг хэдийгээр захиалгат ч гэлээ бодууштай сэдэвүүдийг хөндөж чадаж.
3. Зарим геополитикч г.м. сэтэр зүүсэн нөхдүүд сайхан цуурч. Тиймэрхүү улсыг эфирээс хол байхгүй бол камер хараад "хүрд эргүүлэх боломж" олдлоо гэсэн шиг амны зоргоор ярих юм.
Баттулгын тухай:
Х.Баттулгыг би эр хүнийх нь хувьд зангарагтай юм болов уу гэж бодсон (гэхдээ цаанаа криминалдуу өнгөтэй). Хүн үзэл бодлоо хамгаалаад сайдын суудлаа өгч чадаж байна гэдэг сайн. Дэргэд нь фортуна арчаагүй. Чадахгүй байж суудлаас зуурах шиг гутамшиг байхгүй.
Нарийн өргөн царигийн тухайд: төмөр замын бодлого гэдэг зүйл энэ улсад байна уу? Байдаг бол тэрийгээ нийтлээд аль. Наандаж 20-иод жилийн урагшаа харж ТЗ-ын сүлжээгээ өргөсгөх хэрэгтэй шүү дэ. Ямар дугуйн зам биш дэ энэ чинь. ТЗ хүн тээврээр хэзээ ч ашиг олж, өртөгөө нөхдөггүй юм. Тиймээс бид хойноос урагшаа, урдаас хойшоо ачааны цуваа сайн явуулахад л хангалттай. Цариг нь манайд солигдог яахав. Өөрсдөө нүүрсээ хэл амгүй олборлоод, боломжийн үнээр борлуулчихаж чадахгүйгээс хойш хойч үедээ л тэрийгээ үлдээнэ биз 3,14z. Өөр одоо яах юм. Ордууд олдоогүй бол яаж ийгээд амьдрах л байсан биз дэ? Одоо бол нөхдүүд гялс нарийн цариг барьж аваад л өдөр шөнөгүй нүүрс зөөх гээд байгаа мэт хар төрж байна. Зөөж болноо. Гэхдээ зөөлөө гэхэд энгийн иргэд юу хожих юм? Улс орон хөгжих юм уу? Тэр л чухал. Одоо байгаа байдлаар бол яавч өөдтэй зүйл болох шинж алга (хувь эзэмшиж буй хүмүүс өөр бодолтой байгаа биз).
Нэг зүйлийг ажиглахад: Хятад, АНУ өөрийн баялагийг бараг олборлохгүй байгаа. Харин ОХУ, Австрали, Канад бол олборлосон шиг олборлоод зарсан шиг зардаг. Хэзээ нэгэн цагт нүүрс ч бай, нефьт ч бай дуусч л таарна. Тэр үед яах вэ гэдгийгээ бодоход илүүдэхгүй. Жишээ нь: Норвеги - газрын тосны томоохон экспортлогч. Гэхдээ ашгийн тодорхой хувийг хойч үедээ нефьт дуусах үед гээд сан болгож хадгалдаг гэж байгаа. 
Одоо засаг төрийн тухайд: энэ засаг бүтэхгүйнээ 3,14z. Үхсэн ацаараа шинэчлэлийн ЗГ. Үнэндээ л ард олны амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Төгрөг төгрөг биш боллоо (1 төгрөгийг 14 төгрөгийн өртгөөр хэвлээд сууж байгаа нөхдүүд шүү дэ бид). Энэ чигээрээ үргэлжилбэл нөхцөл байдал улам л дордно. Мэргэжлийн, чадалтай боловсон хүчнийг биш карьер хөөсөн, 4 жилийн дотор хөрөнгө хялбар цохих сонирхолтой улсыг дээш нь их гаргавал ийм толгой хөл нь мэдэгдэхгүй нөхцөл бүрддэг юм. Одоо яалтай ч билээ, бидний л сонголт :-( Бондын мөнгөөр яахав жаахан зүйл хийсэн. Бонд бол өр. Мөнгө үрэх амархан, олох хэцүү. Хэнд ч бай хэдэн цаас өгөөд нэг зүйл хийгээдэх гэхэд баасаар ч болтугай овоо босгох л биз. Өмхий тараг эзэндээ амттай гэдэг шиг хийсэн жаахан зүйлээ сайн магтдаж чаддаг нь бас урлаг юм да. Яг тэр үед нь ганц асуулт тавих хэрэгтэй: ТЭЦ-5 хаана байна 3,14z?
Хар хятадын аюулын тухайд: огт байхгүй мэт зүйл бичээд буй улс түүх жаахан унш. Айх нь юу юм, бодож л байх ёстой асуудал. Оросууд хүртэл алс дорнодод нь хятадууд олноороо суурьшаад асуудалд орж эхлээд байгаа. Нэг өдөр таг хужаа залуу юмуу хүүхэн дагуулаад хүүхэд тань ороод ирвэл та дуртай байх уу? (Би бол ямартаа ч баярлахгүй нь тодорхой). Хятад хүн болгон муу юм биш. Зүгээр л бодлого нь, нийт масс нь бидний цөөхөн монголчуудыг хэдэн зуун жилд аажуухан уусгачих боломжтой юм.
За тэгээд төгсгөлд нь: МАН, АН, МАХН, өөр бас бус жижиг сажиг намууд - бүгд ижил. Гайгүй юм болов уу гэсэн цөөн хэдэн хүн л дотор нь харагддаг. Дийлэнх нь - луйварчид. Чадалтай, салбарыхан нь үнэлдэг, нэр цэвэр, шударга хүмүүсээр цөмөө хийсэн улс төрийн шинэ хүчин өгүүлэгдэж байна. 
Гэвч энэ бол үлгэр. Үлгэрээ сонссон бол одоо унтацгаа да хүүхдүүдээ.

1 comment: