Хүүхдийн баярын өдөр Януш Корчакын эцэг эхчүүдэд зориулсан 10 захиасыг нийтэлье.
1. Хүүхдээ өөр шиг чинь юмуу өөрийн чинь хүссэн хүн болно гэж битгий хүлээ. Түүнд өөр шиг чинь болоход биш өөрөөр нь байхад нь тусал.
2. Хүүхдээсээ түүнд өгсөн, зориулсан болгоныхоо төлөөсийг бүү нэх. Чи түүнд амьдрал бэлэглэсэн, тэр яаж энэ ачийг хариулах юм? Тэр өөр нэгэнд амьдрал бэлэглэнэ, тэр нь дараачийн, гуравдахид. Энэ бол байгалийн хууль бөгөөд талархал юм.
3. Хүүхэд дээр гомдол харууслаа битгий тайл - насны төгсгөлд харамсах болно шүү.
4. Асуудалд нь эрхэмсэх, дээрээс битгий ханд. Хүн болгоны амьдралд тухайн үед нь таарч тохирсон асуудал, хүндрэлүүд тулгарч байдаг. Түүний асуудал чинийхээс ч хүнд байж мэдэх, учир нь түүнд туршлага байхгүй.
5. Битгий доромжил!
6. Хүний амьдралын хамгийн чухал уулзалтууд нь хүүхэдтэй хийсэн уулзалтууд юм. Тиймээс илүү анхаарал хандуулж бай. Хүүхэдтэй уулзах үед бид хэнтэй уулзаж байгаагаа ч мэдэхгүй шүү дэ үнэндээ.
7. Хүүхдийнхээ төлөө ямарваа нэг зүйл хийж чадаагүйдээ өөрийгөө битгий буруутга. Гэхдээ ганц зүйлийг л сана: хүүхдийн төлөө боломжит бүх зүйлийг хийж чадаагүй л бол хангалтгүй.
8. Хүүхэд бол чиний амьдрал, хайрыг хуваагч биш, зөвхөн мах цусны чинь тасархай ч биш. Амьдрал чамд хадгалуулахаар өгсөн эрдэнэсийн сан хөмрөг. Түүнд чи гал бадраах ёстойгоо мартуузай.
9. Хүний хүүхдийг хайрлаж бай. Өөрийн чинь хүүхдэд тохиолдохыг хүсээгүй зүйлийг хүний хүүхдэд хэзээ ч хийж болохгүй.
10. Хүүхдээ ямарч үед хайрла - авъяасгүй, азгүй байсан ч, том болсон хойно нь ч. Түүнтэй харьцаж буйдаа баярлаж яв, яагаад гэвэл хүүхэд одоохондоо чамтай цуг байгаа баяр юм.
Өөрөө Януш Корчак хүүхдийн төлөө их зүйл хийсэн л дэ. Хамгийн сүүлд еврей хүүхдүүдтэй цуг зуухруу орсон түүхтэй.

No comments:
Post a Comment