23 June 2014

Дарангуйлагчид оросын түүхэнд

Крымын хойгийн тухай. Орос орон Сталинаас хойш анх удаа нутаг дэвсгэрээ тэлж буй үзэгдлийн гэрч бид боллоо. Путин барууны орнуудыг болон АНУ-г хөөрхөн дөнгөж орхисон. Харин Донбасс-ыг бол золигт гаргаад тэр чигээр нь орхих байх. Крым бол Хар далай, Севастополийн боомт, нэг үгээр - геополитикийн чухал объект. Дэргэд нь Зүүн-өмнөд Украин, тэр дундаа Донбасс ач холбогдолын хувьд төдийлөн чухал биш. Хэрэв оросууд даварвал олон улсын зүгээс хориг арга хэмжээ авах болно. Эдийн засаг нь маш эвгүй болно гэсэн үг. Тэрийг оросууд сайн ойлгож байгаа болохоор Крымыг эзлээд чимээгүй болчихож байгаа юм.
Оросын түүхийг авч үзвэл тус улс дарангуйлагчийн дор байхдаа хөгжлийн үсрэлт хийж байсан нь ажиглагддаг. Тухайлбал: Иваны Грозныйн үед Казань хотыг эзэлснээр Урал, Сибирь эзлэгдэх үндэс тавигдсан. Петр I-ийн үед болохоор Балтын болон Хар тэнгисрүү гарцтай болж Питер хот (үндсэндээ тариачидын ясан дээр) баригдсан. Сталины үед үйлдвэржилт дээд цэгтээ тулж, Дэлхийн II дайнд ялснаар газар нутагаа мөн л тэлээд авсан. Бүгд ард иргэдээ хайр гамгүй хядаж байсан нөхдүүд шүү дэ. Дэргэд нь Путин гэм хоргүй нэгэн. 
Ер нь ямар ард түмэн нь байна, дарангуйлагч нь яг таарсан байдаг юм шиг. Оросуудын хувьд эзэн хаан нь сайн, харин доорх түшмэлүүд нь муу юм шиг хэдэн зууны турш бодож ирсэн. Одоо ч гэсэн энэ үзлийн үлдэгдэл арилаагүй. Германд болохоор эмх замбараатай, хүчирхэг байх эрмэлзэл дээр нь дөрөөлж Гитлер төрд шургалсан. Хятатууд ахмадуудаа хүндэлдэг болохоор Мао бүх хятадыг эцэг болоод амжсан г.м. үргэлжлүүлвэл урт жагсаалт болох янзтай. 
Монголчуудын хувьд ойлгомжтой: бид хэзээ ч нэгдмэл байж чаддаггүйд бүх асуудал оршидог. Удирдагч нь удирдагч шиг, иргэд нь иргэд шиг байж чадваас тийм ч потенциал дорой ард түмэн биш шүү дэ үнэндээ.

1 comment:

  1. Шуугиан тариад бгаа Жэнкогийн захиалгат нэвтрүүлгийн талаар бодлоо бичээч (:

    ReplyDelete