2014.05.23-ны үдэш. Дорнод аймаг, Халхгол сум, Сүмбэр баг.
Хэвтээ Жанрайсаг гэж нэрлэгддэг Их бурхант чулуун цогцолбор дээр бидний 7 нөхөр хүрэлцэн ирцгээв. Бүрэнхий бууж эхэлсэн болохоор фото бүдэг талруугаа.
Уулын энгэр дээр боржин чулуугаар бурханы төрхийг урлаж. 39 онд энэ хавьд цөөнгүй бөмбөг японы онгоцууд хаясан боловч бурхан гэмтэж сүйтгэгдээгүй гэж байгаа. Хаанаас ч энэ их чулууг авчирсан юм, хавь ойролцоо чулуутай байтугай энгийн уул ч харагдаагүй дэ.
Ерөөсөө дэргэд нь Мэнингийн отрядын Бурхантын застаав байрладаг юм билээ.
Хилийн цэрэг гарч ирж бичиг баримт шалгасан. Улсын хил эндээс холгүй, хятадын тэнэмэл сүлжээ гар утсанд орж ирнэ.
Цамхаг хоосон. Хилийн цэрэг гэхээр овчаркатай, бутан дунд суусан ногоон хувцастай цэргийн дүр буудаг. Бодит байдал дээр юм хөгжөөд камераар хил хянагддаг болсон. Гэхдээ мэдээж цэргүүд хилийн шугам эргэж тойрч шалгана.
Хөхөө донгодохыг эс тооцвол эргэн тойронд нам гүм. Ийш хүрэх замд нэг ч машин таараагүй гээд бодохгүй юу.
Төв хаалганы багана Angry birds-ын шувууг санагдуулав.
Чулуун цогцолборын урд проекц. Дараачийн постоор чулуун хөшөөг жижиг барималуудтай нь дэлгэрэнгүй харуулна, энэ удаад - зөвхөн деталиуд.
Нэгэн нүгэлт организм бурханы өлмий доор эмбрион байрлалтай мөнх гишгэгдэж.
Алганд нь заан.
Өөр нэг алганд нь - мутант.
Барилгачид гэмтэж эвдэрсэн барималуудыг хэдэн жилийн өмнө зассан бололтойдог. Боржин чулууг шавардаад яахав дээ, тэр чигээр нь үлдээхгүй. Зарим бурханы зүс царайг эвгүй л шавардсан байна лэ. Будаад бол бүр хэрэггүй. Энд тэнд будгийн ул мөр харагдсан. Зарим чулуунд ногоон голдуу чулуун шигтгээ хийсэн байсан, тэрийг бол адилхан чулуугаар сэргээж болно.
Нар зөв тойрцгоов. Дээрээс дарсан кадр. Ногоон дээврүүд - застаав.
Дээд эгнээнд олон бурхад нэг эгнээнд байрлана. Харин голд - хоёр бурхан. Байрлалаа л булаацалдсан юм болов уу.
Нэг сонирхолтой деталь - бурхад цөм нуруундаа дөрвөлжин нүхтэй. Нүхний хэмжээ жигд. Ямар зориулалттай нь сонин.
Доор бууж ирэв. Шүтлэгтэй хүмүүс гантиг плита дээр сунаж мөргөж болно.
Дашка: - Бурханаас гуйсан зүйл биелдэг юм билээ, би олон жилийн өмнө нэг зүйл гуйсан, биелсэн шүү гэв. Манай хэдээс Хосоо л их нухацтай мөргөсөн дө.
Хашааны дэргэд нэвт нүхтэй олон тооны чулуу өрөөстэй. Яаж нүхэлдэг байсан юм бол до. Одоо хүртэл хэцүү процесс шүү дэ.
Хүрд байхгүй бол мэдээж болохгүй.
Сүүлд хийгдсэн зарим барималууд нурж хагарсан байна. Аргагүй - ямарч арматур байхгүй сул шавар юм билээ.
Дээрх нүхтэй чулуунууд янзын суурь болдгийг илрүүлсэн. Хаалганы багануудыг харалдаа.

No comments:
Post a Comment