Рок - хүчтэй урсгал. Тэрбээр залуучуудад их нөлөө үзүүлж чаддаг. Ер нь залуучууд ч гэлтгүй, нийгэмд доргилт үзүүлэх хэмжээний урсгал байсаар ирсэн. Нийгэмд аливаа хүчтэй зүйл эрт орой хэзээ нэгэн цагт улс төртэй холбогддог жамтай. Засаг төрийг дэмжиж үү, эсвэл сөрж үү гэдэг асуудал энд босно. Төр засгийг дэмжигч рок-хөгжимчин гэж угтаа байх ёсгүй үзэгдэл л дэ. Яагаад гэдгийг тайлбарлая.
Рокер гэж хэнийг хэлэх вэ? Юуны түрүүнд эрх чөлөөрүү тэмүүлэгчийг хэлэх болов уу гэж би бодож байна. Улс төр, нийгмийн хэв жаяг, бүрдэн тогтсон систем г.м. бүхий л зүйлээс ангижирч буй бол - рокер. Материаллаг сонирхолоосоо мөн ангижирах ёстой. Рокын домог болсон хөгжимчидийг авч үзье: Курт Кобейн, Джим Морисон, Джимми Хендрикс, Джон Леннон, Боб Марли. Хойд хөршөөс: Егор Летов, Виктор Цой, Михаил Горшенев. Эд бүгд бүрэн эрх чөлөөрүү тэмүүлсэн, залуугаараа хорвоог орхисон.
Рокер нь эсэргүүцэгч, сөрөгч, анархист, ямарч засаг төр байсан түүнд тэрслэгч байж таардаг. Цааш нь ургуулан бодвол рокер нь сүйтгэгч болж таарна. Тэр өөрийгөө, системийг, хэвшмэл хэв маягийг эвдэж сүйтгэсээр дуусдаг. Янз бүрийн хариуцлага, үүргээс өөрийгөө чөлөөлж, сүүлдээ бүрэн эрх чөлөөг олж залуугаараа одох нь элбэг. Рок бол ерөөсөө л эсэргүүцлийн, бослогын хөгжим. Хэрэв хөгжмөөс эсэргүүцэл, бослого ханхлахгүй байвал тэрхүү хөгжим нь поп-рок, джаз, блюз, фолк өөр юу байдаг юм, гэхдээ рок бол биш.
Иймээс төр засгийг дэмжигч рок-хөгжимчин гэж байх учихгүй. Түүний хувьд улс бол хүчирхийлэл, дарангуйлалын механизм. Тэрбээр төрийн механизмыг сулруулахын л төлөө тэмцдэг. Харин энэ нь сайн уу, муу юу гэдэг нь ондоо асуудал.

No comments:
Post a Comment