Би зам дээр олгосон тасалбаруудыг тэр дор нь хаячихдаггүй. Хэд болохоор нь хооронд нь харьцуулж үзэж, аль байгууллагаас ямар тасалбар өгдөг юм байна гэдгийг судалчихаад хогийн саванд хийдэг.
Улсын автозамын сан цэвэрхэн тасалбартай юм.
Нийслэлийнх улсынхыг арай гүйцэхгүй.
Нисэх буудлын тасалбар бүр мия.
Сүмийн нэвтрэхэд өгдөг тасалбар нь үзмэр үзэх билет давхар болно. Том форматтай, шохойтой цаасан дээр хэвлэгдсэн байна. Үнэ нь өндөр юм чинь аргагүй л дэ.
Ар талд нь талархалын үгс.
За тэгээд төгсгөлд нь захуудын тасалбар. Тасалбар ч гэж дэ, хумсын чинээ өөдөс.
Хэн хамгийн харамч, голоор цохьсон нь вэ? гэж асууж болох. Нөгөө талаас: Хэн хамгийн тансаг, онц ач холбогдолгүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг цацаж байна? гэж асуусан ч болно. 500 төгрөгийн тасалбар өөрөө 50 төгрөгөөр хэвлэгдсэн байвал зохино гэж бодож байна. 50 төгрөгт сайн цаас дээр өнгөтөөр хэвлэгдсэн, жижигэвтэр хэмжээтэй тасалбар хэвлэлээс гарчих болов уу, улсын автозамын сангийнх шиг.

No comments:
Post a Comment