Энэтхэг бүтэхгүй уламжлалтай газруудын нэг. Үхэгсэдээ идчихдэг хүмүүстэй юу ч ярих билээ. Энэ тухай гэхдээ дараа ярьж өгье, өнөөдрийн хувьд сати хэмээгддэг ёс заншилыг авч үзнэ.
Мянга гаруй жилийн турш энэтхэгийн зарим мужид үхсэн нөхөртэй нь бэлэвсэн эхнэрийг нь цуг шатаачихдаг байв. Нөхөр яахав, үхсэн хүн. Хөөрхий эхнэр л өрөвдөлтэй. Нөхрөө л битгий үхчихээсэй билээ гэж боддог байсан биз айлын эзэгтэй нар. Энэ зэрлэг балмад явдлыг таслан зогсоох гэж голландчууд ч тэр, англичууд ч тэр их тэмцсэн. Нэг удаа английн ерөнхий командлагч Чарльзу Джеймсу Непьерд нутгийн шашины төлөөлөл бараалхажээ. Индуис санваартнууд мянган жил дагаж мөрдөж ирсэн ариун уламжлалт ёс заншилыг британий засаг захиргаа хориглож буйд гомдоллов. Непьер хариулсан нь: "Та бүхэн бэлэвсэн эхнэрүүдийг шатаах нь танай уламжлал гэлээ. Байж болноо. Гэхдээ манайд ч гэсэн дагаж мөрддөг уламжлал байдаг юм. Хэрэв эмэгтэй хүнийг амьдаар нь шатаавал бид олс аваад, гогцоо хийгээд, шатаасан хүний хүзүүнд нь угладаг юм. Та нар хүн шатаахаар мод овоолвол дэргэд нь манай мужаанууд дүүжлүүр барих болно. Та нар өөрийн уламжлалаа даг, бид ч өөрийнхийгөө дагъя" гэж.

No comments:
Post a Comment