15 June 2014

Лого. Хөлбөмбөгийн холбоонууд

Дэлхийн аваргад оролцож буй 32 улсын хөлбөмбөгийн холбооны лого-г FIFA-гийн сайтаар орж сонирхов. Ерөнхийд нь хэдэн бүлэгт хувааж болох юм: бамбайтай, улсынхаа сүлдтэй эсвэл тугтай, газрын зурагтай, бөмбөгтэй, амьтантай. За тэгээд дээрхийн сэлгэмэлүүд мэдээж таарна: бамбай дотор сүлд, бөмбөгтэй амьтан г.м. Калаш автоматтай лого алга. Аль нь аль улснынхыг хараад таних шинж байна уу?
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ихэнх нь хоорондоо адилхан, онцлоод байх зүйлгүйг уншигч анзаарсан байх. Олон дотор онцгой үзээрийн харагдаж буй нь гэвэл Гондурас байна.
Японых ч гэсэн гажиг.
Надад Франц болон Голландынх эртнээс таалагдаж ирсэн.
Сая бүх логог харьцуулж хараад, Швейцар утга учиртай, гоё таних тэмдэгтэйг мэдэж авлаа.
Хэн нэгэн мэдэхгүй байж мэдэх, манайх ийм лого-той.

2 comments:

  1. германы холбоо намын лого сонгууль санагдуулаад байна. дээр нь монгол австрали гэсэн ард түмнээ доромжилсон бүтэн үгээр нь зургийнхаа доор нь бичдэг улс алга шиг байнаа даа. африкууд хүртэл зурагтайгаа холбоод тамга шиг маягтай хийгээд байхад...

    ReplyDelete
  2. Хаха, нээрээ Германы хөлбөмбөгийн холбоо манай Ардчилсан намаас логоо "туучихсан" байна уу гүй юу :p

    ReplyDelete